Өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-д хар тамхи, худалдаж, борлуулах, хилээр гаргахыг завдаад баригдсан манай улсын таван иргэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдлээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-д хар тамхи, худалдаж, борлуулах, хилээр гаргахыг завдаад баригдсан манай улсын таван иргэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдлээ. Тэдэнд тус улсын шүүхээс цаазын болон насаараа хоригдох ял оноосон юм. Тэд одоогоор өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр өмгөөлөгч авсан байгаа аж. Тус улсад хар тамхины хэргээр Монголын 20-иод иргэн саатуулагдан шалгагдаж байгаа гэнэ. Харин удахгүй манай улсын гурван иргэнд холбогдох шүүх хурал болохоор товлогдсон байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв.
Б.Чимэг