УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 14 цагаас эхэллээ. Бүлгийн хуралдаанаар сүүлийн үед ихээхэн анхаарал татаад байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлаар хэлэлцэх юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 14 цагаас эхэллээ. Бүлгийн хуралдаанаар сүүлийн үед ихээхэн анхаарал татаад байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлаар хэлэлцэх юм. Энэ асуудал дээр МАН-ын гишүүд хоёр хуваагдаад байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн амралтын өдөр Ардчилсан намын даргатай нууцаар уулзаж, “Намайг огцруулахгүй байх тал дээр манай намын дарга болон бусад лидерүүд санал нэгдсэн. Чи ч гэсэн намайг унагахгүй байх тал дээр санал нэгдэж, намын гишүүдээ миний эсрэг турхирахгүй байлгах хэрэгтэй байна” гэж гуйжээ.
ХЗДХ-ийн сайдыг огцруулах тухай асуудлыг мөн АН-ын бүлэг хэлэлцэж байгаа. Тиймээс олонхийн бүлэг цөөнхийн бүлгээс гарах шийдвэрт нэлээд ач холбогдол өгч эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй.