Дэлхийн хамгийн бүдүүлэг зөөгчийг ажиллуулж байсан Сан-Франциско дахь “Sam Wo” хятад хоолны
ресторан хаагджээ. Хууль, хяналтын байгууллагууд аюулгүй байдал, эрүүл
ахуйн нөхцөлийг сайжруулах шаардлага тавьсны дараа зоогийн газрын эзэн
Дэвид Хо ийм шийдвэр гаргасан байна.

Дэлхийн хамгийн бүдүүлэг зөөгчийг ажиллуулж байсан Сан-Франциско дахь “Sam Wo” хятад хоолны ресторан хаагджээ. Хууль, хяналтын байгууллагууд аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах шаардлага тавьсны дараа зоогийн газрын эзэн Дэвид Хо ийм шийдвэр гаргасан байна. Сан-Францискогийн хятад хороололд байрладаг “Sam Wo” хятад ресторан 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд ирсэн зочин шууд гал тогоогоор өнгөрч дээд давхарт байрлах заал руу ордог өвөрмөц газар байв.
XX зууны дундуур тус ресторанд ажиллаж байсан Эзел Фунг хэмээх зөөгчийн бүдүүлэг харилцаа “Sam Wo”-г алдаршуулжээ. Тэрээр үйлчлүүлэгчидтэй хэрэлдэж, тавгийг нь шидэн хагалж, цайны мөнгө хэтэрхий бага өглөө хэмээн гомдоллодог байв. Мөн Фунг зөөгч зочдоо хоолоо идэж дуусаагүй байхад нь хоолыг нь хурааж, сонгосон хоолыг нь шүүмжилж, танихгүй хүмүүсийг нэг ширээнд суулгаж, халбага, сэрээ өгөхөөс татгалзах зэргээр “тамладаг” байжээ. Энэ ресторан, зөөгчийн нэр олон зохиол, бүтээлд дурдагдаж, кинонд хүртэл алдаршиж байсан юм.