Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт Цагдаагийн ерөнхий газарт халаа сэлгээ хийж, ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Чингисийг томилсон талаар манай сайт мэдээлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт Цагдаагийн ерөнхий газарт халаа сэлгээ хийж, ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Чингисийг томилсон талаар манай сайт мэдээлсэн. Уг томилгооны талаар албаныхан “А.Дулаанжаргал генерал өөр албанд томилогдсонтой холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан" хэмээн тайлбарласан ч албан бус эх сурвалжууд генерал А.Дулаанжаргалыг эмнэлэгт хэвтэж байхад гэнэт ажлаас нь чөлөөлсөн” хэмээн мэдээлж байсан. Харин өнөөдөр А.Дулаанжаргал генерал эмнэлгээс гарч байгаа аж. Энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултад тэрээр “Намайг сольсон талаар хэвлэлээс олж харлаа. Надад албан ёсоор мэдэгдээгүй. Би ажлаа хүлээлгэж өгөөгүй” хэмээн хариулсан байна.
Б.Чимэг