Улсын хэмжээнд 84 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар Дорнод, Төв, Хэнтий аймгийн нутагт гурван түймэр асч байна. Харин Хөвсгөл аймгийн нутагт дөрвөн түймэр ассаныг цурманд оруулжээ.

Улсын хэмжээнд 84 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар Дорнод, Төв, Хэнтий аймгийн нутагт гурван түймэр асч байна. Харин Хөвсгөл аймгийн нутагт дөрвөн түймэр ассаныг цурманд оруулжээ. Тодруулбал Дорнод аймаг Гурванзагал сумын нутаг, “Хавирга” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Дашбалбар сумын нутаг руу орсоныг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Чойбалсан, Дашбалбар сумын иргэд нийт-234 хүн ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг, “Хэрэмлэгийн ам” гэдэг газар гарсан 250 га талбай хамарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд 49 хүн ажиллаж байна. Өнгөрсөн хоногт тухайн бүс нутагт цас оржээ.
Мөн Хэнтий аймаг Дадал сумын Баян-Овоо багийн нутаг, “Халзан толгой” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтноос өчигдөр хүчтэй салхины улмаас дахин ойн түймэр гарсаныг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-103 хүн ажиллаж байна.
Б.Чимэг