МАН-ын Удирдах зөвлөийн гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн долоо хоног тус намын гишүүд болох О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва,
Ц.Цэнгэл, Р.Раш, Ч.Улаан, Д.Балдан-Очир, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар Ц.Нямдорж сайдыг хариуцлагагүй байдал гаргасан хэмээн буруутгаж, огцруулахыг шаардсан юм. Хуулийн дагуу байнгын хороо энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусах ёстой юм. Мөн дараа долоо хоногт багтаан УИХ-ын гишүүд хэлэлцэн, шийдвэр гаргах ёстой. Бүтэн долоо хоног хэлэлцэж байгаа энэ асуудлаар МАН-ын удирдлагууд тодорхой шийдвэр гаргавал бүлгийн гишүүд нь дахин хэлэлцэх юм.