МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас энэ сарын 13-ны үүрийн 06.00 цагт баривчилсан

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас энэ сарын 13-ны үүрийн 06.00 цагт баривчилсан. Уг явдлын дараа ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржоос тодруулахад, “Би юу ч мэдээгүй унтаж байсан” гэх тайлбарыг өгсөн. Түүний уг тайлбарыг сонссон зарим нэг гишүүд “Монгол даяар Н.Энхбаярын баривчилгааг үзээд унтаж чадаагүй. Гэтэл ганцхан хүн л тайван унтаж байсан. Тэр нь ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж” хэмээсэн. Тиймээс “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнөөс санаачлан Ц.Нямдоржийн арван өрөө байранд арван шинэ зурагт бэлэглэхээр болжээ. Тус хөдөлгөөнийхөн зурагтаа авахаар электрон барааны дэлгүүр явсан байна. Авсан зурагтаа маргааш 15.00 цагаас Ц.Нямдорж сайдад гардуулан өгнө хэмээн мэдэгдлээ. Одоогоор ямар брэндийн зурагт болох нь тодорхойгүй байгаа ч ямартай сонгууль өнгөртөл найдвартай ажиллана хэмээн хөдөлгөөнийхөн хэллээ.
Б.Чимэг