2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл амжилттай явагдаж дууслаа. Бүртгэлд нийт 43072 шалгуулагч бүртгүүлсэн байна.

2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл амжилттай явагдаж дууслаа. Бүртгэлд нийт 43072 шалгуулагч бүртгүүлсэн байна. Харин бүртгүүлсэн шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23-ийг хүртэл хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.
БСШУЯ-аас авсан эхний хагас жилийн статистик мэдээгээр 2011-2012 оны хичээлийн жилд 39184 хүүхэд төгсөх аж. Үүн дээр нэмэгдээд өмнөх онд төгссөн 3000-5000 мянга орчим сурагч шалгалт өгнө гэсэн тооцоог хийгээд байгаа аж. Энэ жилийн хувьд бүртгэлд хамрагдсан шалгуулагчдын 37148 шалгуулагч нь энэ онд ЕБС төгсөж байгаа бол өмнөх оны 5924 шалгуулагч бүртгүүлсэн байна.