Өвөрхангай аймаг дахь Ардчилсан холбооны гишүүд өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд шаардах бичиг өгчээ. Овоот толгой ордын лицензийг эзэмшдэг "Саутгоби Сэнд" компани Хятадын төрийн мэдлийн "Чалко" компанид дур мэдэн зарах гэж байгаа нь хуулийн цоорхойтой холбоотой гэж тэд үзсэн байна. Тиймээс УИХ-ын даргад хандан Монгол улсын аливаа нэгэн орд газрын эзэмшилд тухайн усын төр засаг шууд болон шууд бусаар 25-аас дээш хувийг нь эзэмшдэг ямар ч компани 20 хувиас илүү хувьцаа эзэмшихийг хориглох хууль нэн яаралтай батлах хэрэгтэй гэж шаардсан байна. Мөн УИХ-ын зарим гишүүдийн өргөн барьсан Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг нэн яаралтай батлахыг хүссэн байна.

