Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хоёр адууны мөр хил даван орж ирснийг хилчид илрүүлжээ.

Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хоёр адууны мөр хил даван орж ирснийг хилчид илрүүлжээ. Хилчид уг мөрийн дагуу хилийн эрлийн ажиллагаа зохион байгуулж, өчигдөр Увс аймгийн Тэс сумын иргэн Ц.Галдандагва, ОХУ-ын Тува улсын иргэн Чингэс С.С нарыг саатуулсан байна. Тэд хил давуулан мал хулгайлах зорилгоор ОХУ-ын талаас манай улсын хилийг зөрчин орж ирсэн болох нь тогтоогдсон байна. Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат иргэн С.Ганзориг гэгч нь тэдгээр хил зөрчигчидтэй үгсэн тохиролцож, Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Я.Нэргүйн 12 толгой адууг хулгайлан тэдэнд хүргэж өгөхөөр улсын хилийн зүг тууж явсныг хилчид саатуулж, малыг эзэнд нь хүлээлгэн өгчээ. Одоо Ц.Галдандагва, Чингэс С.С, С. Ганзориг нарыг хуулийн байгууллага шалгаж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)