Энэ сарын 27-ны 17 цагт “Төрсөн нутаг” зураасан зургийн үзэсгэлэн
Монголын уран зургийн галерейд нээгдэх гэж байна. Уг үзэсгэлэнд зураач
Г.Болдбаярын 1987-2012 оны хүртэл бүтээсэн, Монголын сайхан орон, говь
нутгийн үзэсгэлэнт байгалийн дүрс, гэрэл сүүдрийн ер бусын тогтолцоо
ахуй амьдралыг харуулсан чулуу, төмөр, мод, хулдаасан барын аргаар
урласан 30 гаруй сор бүтээл дэлгэгдэх юм байна.

Энэ сарын 27-ны 17 цагт “Төрсөн нутаг” зураасан зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдэх гэж байна. Уг үзэсгэлэнд зураач Г.Болдбаярын 1987-2012 оны хүртэл бүтээсэн, Монголын сайхан орон, говь нутгийн үзэсгэлэнт байгалийн дүрс, гэрэл сүүдрийн ер бусын тогтолцоо ахуй амьдралыг харуулсан чулуу, төмөр, мод, хулдаасан барын аргаар урласан 30 гаруй сор бүтээл дэлгэгдэх юм байна.
Зураач Гомбожавын Болдбаяр нь 1963 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн ба 1981-1988 онд Болгар улсын Софи хотод уран зургийн академид профессор Петер Чуклевийн урланд суралцаж төгссөн.
Одоо урлаг судлалын чиглэлээр Болгар улсын Софи хотын Уран зургийн академид докторын зэрэг горилон эрдмийн ажил хийж байна.