“DOZ entertainment”-ийн бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино
өнгөрсөн оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотноо албан ёсны
нээлтээ хийсэн.

“DOZ entertainment”-ийн бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотноо албан ёсны нээлтээ хийсэн. Харин эх орондоо Төрийн ордонд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон эл бүтээл Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг “Academy Awards 2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсон байна. Уг наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. Хоёр дахь жилдээ болох гэж буй кино бүтээгчдийн наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээж, дэлгэцнээ гаргасан монгол киног өрсөлдүүлэх юм.“Хөх толбот хүмүүс” уран сайхны кино ирэх тавдугаар сарын 9-нд ӨМӨЗО-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.
“Хөх толбот хүмүүс” кино дараах номинациудад нэр дэвшжээ. Үүнд,
1. Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн
2. Шилдэг эрэгтэй гол дүр: Т.Эрдэнэбаяр
3. Шилдэг эрэгтэй туслах дүр: П.Баттөр
4. Шилдэг эмэгтэй туслах дүр: А.Мөнгөнзул
5. Шилдэг зураглаач: Б.Отгонзориг
6. Шилдэг хөгжим: Б.Эрдэнэбат
7. Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц