Улсын ерөнхий прокурорын орлогч Ц.Мөнхбатыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын ерөнхий прокурор болоод орлогчдыг нь зургаан жилээр томилон ажиллуулдаг байна.

Улсын ерөнхий прокурорын орлогч Ц.Мөнхбатыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын ерөнхий прокурор болоод орлогчдыг нь зургаан жилээр томилон ажиллуулдаг байна. Харин Ц.Мөнхбат прокурорын энэ хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дууссан байжээ. Тиймээс хугацаа хэтрүүлэн ажиллаж байсан түүнийг өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар үүрэгт ажлаас нь албан ёсоор ийнхүү чөлөөлсөн байна. Харин түүний оронд Нийслэлийн прокурор Б.Бат-Орших болоод түүний орлогчоор томилогдоод удаагүй байгаа Е.Сагсай нарын нэр яригдаж эхэлжээ.
Б.Чимэг