Төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр
ойрын үед идэвхтэй твиттерчин болжээ. Тэрээр өдөр бүр л улс төр, эрх
барьж буй намуудыг шүүмжилсэн шинжтэй зүйл бичиж байгаа гэнэ.

Төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ойрын үед идэвхтэй твиттерчин болжээ. Тэрээр өдөр бүр л улс төр, эрх барьж буй намуудыг шүүмжилсэн шинжтэй зүйл бичиж байгаа гэнэ. Н.Энхбаяр дарга твиттерчин болсон тухайгаа "Өмгөөлөгч маань ирсэн үед ганц нэг зүйл бичүүлж байна" гэж тайлбарласан байна. Тэрбээр "Улс төрд над шиг гүнзгий орсон хүн гарч чадахгүй юм байна. Гаргах ч үгүй юм байна. Улсын минь нийслэл их МАНАН-тай байгаа гэж сонслоо. Үүлэн чөлөөний наран үдийн хойно МАНАН-г арилгана. Хэрвээ чи "Хийе, бүтээе гэж бодсон бол тэр даруйдаа эхэл. Хэн ч бай, хэзээ ч бай оройтохгүй" гэх зэргээр бичсэн байна.