
Тус ордын гэрээ ашиггүй, 3-6 тэрбумын алдагдалтай гэрээ болсон гэж зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа нь үндэслэлгүй гэж тэрээр цааш нь илэрхийлсэн юм. Хэрвээ эргэлзэж буй бол УИХ-ын судалгаатай танилцах нь зүйтэй гэж хэллээ. Эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж буй дараагийн орд нь Цагаан суваргын зэс, молибдены орд бөгөөд олборлолтыг энэ онд эхлүүлэхээр ажиллаж байна.
Стратегийн ач холбогдол бүхий эдгээр 15 ордын хэд, хэдэн нь төрийн өмчит давамгайлсан компанийн эзэмшлийнх. Геологи, хайгуулын ажлын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ордууд илэрбэл 15+ гэж Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлтээр оруулж өгөх юм байна.

1. Асгат: Баян-Өлгий, Ногооннуур.6402.6 мян.тонн хүдэр
2. Бүрэнхаан: Хөвсгөл, Алаг-Эрдэнэ. 192.24 сая.тонн хүдэр
3. Эрдэнэт: Орхон, Баян-Өндөр. 1200 сая.тонн зэс
4. Төмөртэй: Сэлэнгэ, Хүдэр. 229.3 сая.тонн төмөр
5. Бороо: Сэлэнгэ, Баянгол. 24.523 мян.тонн алт
6. Багануур: Улаанбаатар, Багануур. 600 сая.тонн нүүрс
7. Шивээ Овоо: Говьсүмбэр, Шивээ Овоо. 646.2 сая.тонн нүүрс
8. Тавантолгой: Өмнөговь, Цогтцэций. 6420 сая.тонн нүүрс
9. Нарийн сухайт: Өмнөговь, Гурвантэс. 125.5 сая.тонн нүүрс
10. Гурванбулаг: Дорнод, Дашбалбар. 10560 мян.тонн уран
11. Төмөртэйн овоо: Сүхбаатар, Сүхбаатар. 7689.4 мян.тонн цайр
12. Цагаансуварга: Дорноговь, Мандах. 250.64 сая зэс, молибден
13. Оюутолгой: Өмнөговь, Ханбогд. 2300 сая.тонн зэс, алт
14. Мардай: Дорнод, Дашбалбар. 924.6 мян.тонн уран
15. Дорнот: Дорнод, Дашбалбар. 16467 мян.тонн уран