Хятадын газрын тосны эрэлт ойрын таван сард ажиглагдаагүй хэмжээгээр
буурсан нь нефтийн зэх зээлд хүчтэй нөлөөлж Нью-Йоркт гурван өдөр
дараалан өсч байсан газрын тосны ханш суларч эхэлсэн байна.

Хятадын газрын тосны эрэлт ойрын таван сард ажиглагдаагүй хэмжээгээр буурсан нь нефтийн зэх зээлд хүчтэй нөлөөлж Нью-Йоркт гурван өдөр дараалан өсч байсан газрын тосны ханш суларч эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ 0.2 хувиар өссөн бол өчигдрийн байдлаар эргэн 0.7 хувиар буурчээ. Хятад улсын нефтийн өдрийн хэрэглээ нь өнгөрсөн сард 9.51 сая баррельд хүрсэн нь өнгөрсөн аравдугаар сараас хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байна. Өчигдрийн байдлаар ирэх сард хүргэж өгөх нефтийн үнэ Нью-Йоркт 74 центээр хямдарч баррель нь 103.14 ам.доллар болсон аж. Харин брэнт буюу сайн чанарын газрын тосны ханш Лондонд 46 цент буюу 0.4 хувиар буурч, баррель нь 118.30 ам.доллар болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар нефтийн хямдрал цаашид ч үргэлжилж болзошгүй бөгөөд энэ ОХУ-ын эдийн засагт сөргөөр шууд нөлөөлөх магадлалтай аж.
С.Баярхүү