Хятадын хойд хэсэгт байрлах 18 хаднаас ойролцоогоор 4000 жилийн настай
хадны зураг олдсон тухай "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. ӨМӨЗО-ны
Дундад Урад аймагт орших Йншан уулнаас дээрх зургуудыг олсон байна.

Хятадын хойд хэсэгт байрлах 18 хаднаас ойролцоогоор 4000 жилийн настай хадны зураг олдсон тухай "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. ӨМӨЗО-ны Дундад Урад аймагт орших Йншан уулнаас дээрх зургуудыг олсон байна. Зургууд ямар нэгэн түүхийг өгүүлж буй бөгөөд хаднаас хадны хооронд дэс дараалалтайгаар зурагдсан гэнэ. Одоогоор тус уулнаас 10 мянга гаруй эртний хадны сүг зураг олдсон аж. Харин энэ удаагийнх нь хүний хөрөг зургийг хаданд сийлсэн анхны тохиолдол гэнэ. Орон нутгийн засаг захиргаанаас уг уулыг бүрэн хамгаалалтад авсан бөгөөд түүхийн хувьд үнэт олдвор гэж археологчид үзэж буй.
Сэтгэгдэл (1)