Өнөөдөр таван байнгын хороо хуралдаж, цөөнгүй чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнөөдөр таван байнгын хороо хуралдаж, цөөнгүй чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; "Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Харин 14.30 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хянан, шийдвэрлэх юм байна.