Хууль, хяналтын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт манай улсын иргэд
нэгэн төрлийн мансууруулах үйлчилгээтэй бодис биедээ авч явсныг нь
илрүүлсэн байна. Албаны хүн хэлэхдээ "Өмнө нь ийм төрлийн бодис илрүүлж
байгаагүй.

Хууль, хяналтын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт манай улсын иргэд нэгэн төрлийн мансууруулах үйлчилгээтэй бодис биедээ авч явсныг нь илрүүлсэн байна. Албаны хүн хэлэхдээ "Өмнө нь ийм төрлийн бодис илрүүлж байгаагүй. Энэ бодис Монголд хаа сайгүй тархаад байгаа нь анхаарал татаж сэрэмжлүүлэхэд хүргэж байгаа бөгөөд тодорхой хэрэглэгчтэй нь тогтоогдоод байна. Өөрсдийнх нь хэлдгээр "Ми-Ми" гэх энэхүү бодисыг гялгар уутанд хийж шатааж үнэрлэдэг юм аж. Нэг удаа хэрэглэсний дараа 4-5 хоног унтахгүй, ядрахгүй байж чаддаг гэж тэд мэдүүлсэн" гэнэ. Хуулийнхан тухайн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээгүй бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг хүлээж байгаа гэнэ. Уг бодисыг шинжлүүлэхээр гаалийн ерөнхий газрын төв лабораторид дээж хүргүүлээд байгаа аж.