Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гүндалайн намдаа гомдсон гомдол хурцдаж сурсан зангаа гаргав

2015-3-26
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч, шинэ нам байгуулж буйгаа сүр дуулиантайгаар мэдэгдэв. Энэ нь түүний тус намаас гарч буй хоёр дахь тохиолдол.

 

Тэрбээр анх 2004 онд  АН-аас гарч Ард түмний намыг байгуулан сонгуульд оролцож байв.

 

Тухайн үед эрх мэдлийн хувиарлалтаас болж АН-д гоморхож хаяж явчихаад  хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудалд хөндөгдөөд ирэнгүүт “Эргээд намдаа оръё” гээд 2008 онд ирсэн байдаг.  Энэ үед тэрбээр аврал хайж АН-д элссэнээр УИХ-ын гишүүнийхээ суудалд үлдэж чадсан юм.

 

Л.Гүндалай тэр үед “Төөрсөөр төрөлдөө гэгчээр хуучин намдаа эргэж ирлээ. Ард түмний намын хувьд бид Ардчилсан намтай эвсэх, нэгдэх асуудлаар олон удаа ярилцсан. Ард түмний намын нөхөд маань нэгдэхгүй гэсэн байр суурьтай байгаа учир би намаасаа гарч, АН-даа эргэж ирж байгаа юм. Өмнө нь мөн энгийн байдлаар АН-д элсэж байсан. Өнөөдөр ч мөн ийм шийдвэр гарган, ямар ч болзолгүйгээр намдаа эргэж элсэж байна...” гэж байв. Түүнийг ингэж хэлсний дараа АН-ын дарга Ц.Элбэгдорж  шинэ гишүүнийхээ батлах дээр гарын үсгээ зуран гардуулж байсан санагдана.

 

Гэтэл тэрбээр 2004 оных шигээ туйлбаргүй үйлдлийг  энэ удаа давтан гаргав. Ингэх болсон нь ч цаанаа учир шалтгаантай гэнэ. Нэр нүүрээ бодолгүй дахин намаасаа гарч буй нь бас л эрх мэдлийн хувиарлалтаас болсон аж.

 

Тэрбээр сүүлийн хэдэн жил АН-д ихэд гомдож яваа гэнэ. АН 2012 оны сонгуульд ялж Засгийн эрх барингуутаа Л.Гүндалайд эрх мэдэл хувиарлаагүйд нь тэрбээр ингэж их дургүйлхжээ. Энэ талаараа ч тэрбээр хэд, хэдэн удаа намынхаа нөхдөд хэлж гомдоллосон байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын үеэр тэрбээр “Ардчилсан нам Засгийн эрхэнд гарангуутаа эрх мэдлийн хувиарлалтаа буруу хийсэн. Үүнд нь гомдоллосон хүмүүс хэл, ам гаргаад байгаа юм шүү дээ. Тэдний нэг нь би. Би сайд болмоор байна. Намайг ямар ч эрх мэдэлгүй, мөнгөгүй ес, аравхан хүнтэй боомтын даргаар томилчих юм” хэмээн ярьсан гэдэг.

 

Энэ мэт намдаа гомдож явтал удалгүй хамтарсан Засгийн газар байгуулагдаж өөрийг нь боомтын даргаас мулталж орхижээ.

 

Ингээд түүний гомдол улам хурцдаж намаасаа гарахаар шийдсэн бололтой. Тэрбээр энэ талаараа “Аливаа нэг зүйлийн төгсгөл нь нэг зүйлийн эхлэл байдаг. Би шинээр эхэлж байна. Би улс төрийн шинэ үйл явдлыг эхлүүлнэ. Улс төрийн цоо шинэ нам байгуулахыг зорьж байгаа” гэв.

Тэрбээр мөн ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж. Тиймээс шинэ нам байгуулахаар болжээ. Шинэ нам байгуулах үйл явцаа Эрдэнэтээс эхлүүлнэ гэж буй. Л.Гүндалай Эрдэнэт хотын оршин суугч болж байгаа бөгөөд маргааш нүүх юм байна.

 

Эрдэнэт хот руу нүүж буй шалтгаанаа тэрээр “Хөвсгөлөөсөө нэр дэвшиж болох байсан. Гэсэн ч намын дарга болж байгаа учраас хоттой арай ойрхон байхгүй бол болохгүй. Наашаа ирэх ажил байнга гарах болно. Тиймээс Хөвсгөл арай холдоод байгаа” тайлбарласан.

 

Гэхдээ орон нутгийн иргэд түүнийг Хөвсгөлд нэр дэвших нүүргүй бас гарах магадлал багатай хэмээн ярьж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • зочин (202.179.6.110)
    Энэ нүдний булайг яанаа.......
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • болимоор байнашдээ (49.0.161.188)
    тэртээ тэргүй хөл толгой нь эргэсэн төрд бас нэгэн гүнбалай нэмэгдэх нь дээ
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Ganaa (122.201.21.169)
    Tulburgui hoshin shog saihaan saihan
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Hun (122.201.21.169)
    Tul
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Dalai eej TBB. (43.242.243.185)
    2004 oni uil yavdal davtagdaj bna l da.Iim balai yumnuudiig demjij namd ni elseh gej baigaa nuhduud bol bas l balai yumnuud l baij taaraa.Naad Gunbalai tursun gazartai ner devsheed garch chadahgui boltloo ner ni unasan nuhur shuu dee.Odoo Erdeneted ochij solioruulah ni dee.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Ард Монгол (202.179.11.42)
    Гүндалайгийн Гүнбалай нь хөдөлж дээ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (121.88.208.28)
    udahgui avilgaltai temtseh gazraas barivchilaad gunbalai huu gants hudag ruugaa yavna daa yun songuul monguul
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    He he aldag gar shuu neeree yaana daa yaana
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (103.229.122.168)
    хөвсгөлд нэр дэвших нүүргүй ч гэж дээ ингэж хэлэх ч арай хаашаа юм вэ хөвсгөлд энх амгалан даваа сүрэн гээд хүчтэй гишүүд байгаа юм биш үү
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.15.215)
    Хөвсгөлд нэр дэвших нүүргүй болсон гээд л хэлчээчдээ шурдрага л байл даа
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Баривчлагдах болохоороо АН-д ороо биз.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.115)
    Er ni bol er hun alban tushaal ugsungui geed gomdood yavj baigaa bol hohino.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    ийм хүмүүсээр удирдуулаад бид өөдлөх үү , ард түмнийг балай гэж бодсон хэвээр байгаа юм байна даа
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    гүнээд ажил өгөлдөө гомдоод байншдээ 2 жил газрын дайн хийжхийж айрай гэж дуусгаад байхад ажил өгөхгүй уурыг нь хүргээд байхын
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Эрдэнэтийн хүү (202.179.8.115)
    Эрдэнэтийг юу гэж бодоод бн аа зй яахав 2012 оны сонгуульд Цог гэдэг хүнд хэтэрхий итгэж байж алдсан одоо алдахгүй байлгүй дээ Цогоос мөн ч их юм харсан да Уг нь хүний нохой идхээр өөрийн нохой ид гэж муу Молиго-очироо гарсан бол энэ 2-оосоо дээр байж дэ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (124.158.95.132)
    ГҮНБАЛАЙ МӨН Ч ИХ БАЛАЙРАХ ЮМ ДАХӨДӨӨНИЙ МАНГАР НӨХӨР ШҮҮ ДЭЭ НААДАХ ЧИНЬ ТҮҮНИЙГ ДАГАХ НОХОЙ Ч БАЙХГҮЙ ДОНГИОДУУ ГАР Ш ДЭЭ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Нэр дэвшигч (202.179.8.114)
    Хогийн Цог гэдэг хүнийг л гаргаад ирдэг газар даа Талийгаач даргынхаа хүүхдийг нээрээ аав нь бид нарыг хар үзсэн шүү одоо хөөрхийд нэг тус болох учиртай гээд гаргасан Одоо мэдэхгүй ч юм байхгүй мэдэх ч юм байхгүй Гүнбалай гарах юм байна энэ аймгаас Бас бүх зүйлийн эхлэл гэж ойлгож явдаг Батчимэг гэж балай мөртлөө их гоё ярьж хэлдэг хүүхэн гарах байх тийм үү
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Сонгогч
      Логийн Цог чи хаана байна Ирвэл сайн гөвшөөд явуулах юм шүү
      2015 оны 03 сарын 26
  • хэхэ (202.5.196.170)
    хэхэ энэ нөхөр хэрэггүй амьтан байна лээ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Эрдэнэт орох уу (202.179.8.114)
    Эрдэнэт бол солиорол хамгийн их газар авсан газар За хэн гэн нь ирээд солиорч байгаад л гараад ирдэг гэж бодогдох болж дээ хөөрхий Уг нь амжиргаа боловсрол Суурин газрын үнэр гээд арай л гайгүй газар баймаар юм. Дангаасүрэн гэдэг бөх даргатай аймаг шинэ намууд манайд ир гэсэн хаяг аймагруугаа орох хаалган дээрээ хадсан юм уу
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Аймгийн иргэн
      Дангаа гэдгийг Мангаа гэж залруулаад бичээч
      2015 оны 03 сарын 26
  • Иргэн (183.81.169.35)
    Гүндалайгийн ээлжит амьдрах арга нь юм биз дээ. Эрдэнэтийнхэн сонгох болов уу. Сонгуулийн хууль ямар ч болох юм билээ гэх мэт бодох зүйл их баймаар юм. Мөнгөтэй хүн болдог юм байлгүй дээ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • erdenet (122.254.127.81)
    iim teneg hun hereggui chamaig hen ch demjihgui
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • эрка (202.21.118.98)
    Эрдэнэт чинь одоо нам тойргоосоо шоовдорлогдсон хогийн бөөснүүдийг өлгийдөж авдаг газар болцымуу. Гүндалай, Цог, Батчимэг ч гэх шиг. одоо больмоор юм. Эрдэнэтийхэн нэгийг бодохгүй бол горьгүй нээ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Nyamka (103.14.36.18)
    Энэ бүр солиорчихож ээ. Хөвсгөл хол ч гэж байх шиг, ийм хүн яаж дахин сонгогдно гэж бодож байдаг юм бол? Түүх өөрөө эхлээд гайхамшигийг бүтээсэн бол яг түүнийгээ дахин давтвал бусдын инээд, доог тохуу эмгэнэл болдогийг энэ муу чааваас яаж ч ойлгож хүлээж авах билээ дээ, аргагүй ч юм уу дөө чааваас!!!
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.254.127.81)
    нээрээ тийм шүү дээ тийм хүмүүстэй яаж хамт явах вэ бөөлжис хүргэмээр амьтад шүү дээ АРАЙ ГАЙГҮЙ ХҮМҮҮСИЙН ЭРЭЛД АРД ОЛОН ГАРЧЭЭ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.254.127.81)
    АН_хан 2000онд ялагдчихаад бүгд л америк руу зугтаагаад явсан Гүндалай ганцаараа ордон дотор лоозунг бариад л зогсдог байсан шүү дээ Тэгэхэд сайханбилэг баярцогт хоёр биднийг битгий шоронд хийгээч гээд Энхбаяраас гуйж явсан удаатай шүү дээ Энхбаяр тодорхой ярьсан шүү дээ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.254.127.81)
    2012онд цогийг гаргасан одоо гүнлалайг эрдэнэтийнхэн гаргана шүү дээ мөрийцсөн ч алдахгүй шүү Шударга хүмүүсийг мөрөөдөж байна шүү дээ Гүндалай олж харжээ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • ган (112.72.11.102)
    Гүндалай мэтийн нөхөд улс төрөөс зайлж зай болох хэрэгтэй. Хөвсгөл аймаг хол болохоор Эрдэнэтэд дэвшинэ. Эрдэнэт хот УБ хотоос ойр ч биш хол ч биш гэх мэтээр галзуу хүн шиг юм ярьж орон нутгын иргэдийг тэнэг мэт үзлээ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    1 цаг 32 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    3 цаг 42 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 46 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    9 цаг 54 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    10 цаг 3 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    10 цаг 14 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Өчигдөр 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК