Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: 2020 онд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно

2015-3-26
0
ЖИРГЭХ

        Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” нээлттэй уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцлоо. Энэ үеэр түүнтэй зарим асуудлаар ярилцлаа.

- Нефтийн үйлдвэр барих асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

 

- Нефтийн үйлдвэрийн талаар бид олон жил ярьсан. 15 үйлдвэрийн төсөл явдаг хэрнээ нэг нь ч өнөөдөр бодит ажил болж хэрэгжээгүй. Төрийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой. Өөрөө нефтьтэй хэрнээ нефть үйлдвэрлэдггүй орон дэлхийд цор ганц Монгол Улс. Дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан нефьт боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар батласан. Засгийн газрын тогтоолд хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр дээр урдчилсан ТЭЗ-ын үзүүлт хийх вэ гэдийг тогтоосон. Хамгийн түрүүнд говийн бүст хоёр тонн сая хүртлэх нефть үйлдвэрлэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрээ барина. Мөн зүүн бүст буюу өнөөдөр газрын тос гаргаж байгаа газраа сонгосох нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Бид ядаж гаднаас импортлодог шатхууныхаа асуудлыг шийдэж чадахгүй бол валютын тогтвортой байдлаа шийдэж чадахгүй. Намар гэхэд нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой сонирхогч талуудад саналтаа тавина. Дэлхийн жишигт нефтийн үйлдвэрийг далайн эрэг орчимд, нэг бол хоолойгоор дамжуулан авах боломжтой газар байгуулдаг. Үүнийг бид баримтлана.Нефтийн үйлдвэрээ барьчихвал 2000 хүрсэн доллар 1000-аас доошоо бууна. Тиймээс энэ үйлдвэрийг эхлүүлэх шийдвэр гаргасан. Одоо бид бүгдийг үйлдвэржилт эдийн засгийн хэлээр ярина. Өөр арга бидэнд байхгүй.

 

- Импортын татварт ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэгдэж байна. Тус хуулийн дагалдаж Импортын гаалийн татварын тухай хуулийн төсөл  орно. Үүнд дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараа бүтээгдэхүүний импортын татварт өөрчлөлт оруулах тухай санал орж байгаа. Тодруулбал, найман төрлийн 300 гаруй нэр төрлийн барааны импортын татварт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа.  энэ импортын татвар худалдаанд сөрөг нөлөөтэй гэх боловч үнэндээ үйлдвэрлэгчид болон хэрэглэгчидэд ашигтай, үр дүнтэй дусах юм.

 

-888 төсөл цаашид үргэлжилэх үү?

-888 төсөл гэж нэр өгөхөө больё. Энэ өдрөөс эхлэн монгол Улсын үйлдвэрийн бодлогод нийцсэн төслүүдийн тухай гэж  нэрлэе. Энэ төслийг дэмжихэд манай яам бэлэн байна. Өмнө нь ирсэн 3000 гаруй төсөл байна. Эдгээр төсөлд шалгуур үзүүлэлт гаргаад шүүх ажлыг явуулж байна. Үүний хажуугаар сонгон шалгаруулалт зайлшгүй шаардлагатай салбарууддаа сонгон шалгаруулалт явуулна.

 

- Нефтийн үйлдвэр барих ажил яг хэдийд дуусах вэ?

-Нефтийн үйлдвэрлэл байгуулах чиглэлд төрийн бодлого чиглэгдэх цаг нь болсон. Олон жил бид эргэлзлээ шүү дээ. Тиймээс бид 2020 он гэхэд нефтийн үйлдвэр барьж дуусгах зорилтыг тавьж байгаа. Хамгийн гол нь 2020 онд монгол Улс өөрийн шатахуунтай байх. Тиймдээ ч аж үйлдвэрийн яам энэ чиглэлийн бодлогын суурийг тавих ёстой. Манай улсад түүхий нефть хангалттай байгаа. өнөөдөр 600 мянган тонныг гаргаж байна. Цаашдаа нэг сая болно. Харин үйлдвэр баригдаж дуусахад сая түүхий нефть гаргах боломж үүсэх учраас түүхий эдийн дутагдалд орох асуудал байхгүй.

 

-Долларын ханш өндөр,  эдийн засгийн хүндрэлийн үед  үйлдвэрүүдээ барих нь зөв үү?

-Үйлдвэрүүдээ барих нь зөв. Ялангуяа импортоос хараат байгаа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Эрчим хүчний дутагдалтай, гаднаас хараат байгаа улс орон бид. Тэгэхээр цахилгаан станц бариад эрчим хүч илүүднэ гэсэн ойлгот ойрын гурван жилдээ манай уласад гарахгүй. Тиймээс маш олон станц барихаар төлөвлөсөн боловч хараматсалтай нь хэрэгжих төсөл тун ховор байна. Одоогоор ТЭЦ-5, Багануурын ТЭЦ баригдах ажил бодитой яригдаж байна. Тэгэхээр экспортын тухай яриа бол одоогоор байхгүй. Мэдээж эрчим хүч экспортлох тухай яриа эхлэх юм бол бид цэсийн үйдвэрийн бүтээгдэхүүнээ экспортлох тухай яриа бас үүснэ. Энэ бол БНХАУ-тай нэгдсэн экспортын хэлэлцээрт орох тухай асуудалд байгаа.

 

- Чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай асуудлыг судалж үзсэн үү?

-Чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай асуудал тавигддаг. Гэхдээ БНХАУ-ын тавьж буй импортын татвар өндөр. Тиймээс энэ асуудлыг тухайн цаг үед нь шийдээд явна.

 

-УИХ-ын дарга Япон, Герман, Польш улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр ажил үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай сониролтой гэдгээ илэрхийлж байсан. Энэ үед аж үйлдвэрийн салбарт аль чиглэлд хөрөнгө оруулагчид хамтрах санал тавигдаж байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг уналт хөрөнгө оруулалтыг багасгасантай санал нийлж байна. Үүний эсрэг нь бид аж үйлдвэрийн салбарт хамтарсан хөрөнгө оруулалт хий сонирхол өндөр болж байна. харин бид дөнгөж эхэлж байгаа учир цэгцтэй бодлого байхгүй байгаагаас хүндрэл үүсч байна. Харин бид хөрөнгө оруулагчидтайгаа  ямар харилцаа тогтоох чиглэл рүү анхаарч байгаа. Бид эхлээд Япон улсын хөрөнгө оруулалт сонирож буй компаниудтай тулж ажиллаж байгаа. Энэ компаниудынхаа багцыг аваад манай яамны төрийн нарийн бичгийн дарга Япон улсад айлчлал хийнэ. Ингээд Японд монгол компанид хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй компаниудтай харилцаа үүсгэх юм.  Ингэж чадвал Монгол Улс Япон улстай маш том хамтын ажиллагааны бизнесийн форум зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Форумын үр дүнд компаниуд маань шууд бараа бүтээгдэхүүн, техник технологи, үйлдвэрүүд  дээрээ хамтран ажиллах гэрээгээ хийх нөхцлийг бүрдүүлж байна.  Харин Европууд манай арьс ширний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Арьс ширний боловсруулалт, түүгээр хийсэн бараа бүтээгдэхүүн, ноос ноолуураар хийсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд дээрх системээр ажиллахаар төлөвлөж байгаа. Чөлөөт бүсийн хууль нь харьцангуй либараль, хөрөнгө оруулагчдийн сонирхолыг татсан хууль болсон. Ажил эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн чөлөөт бүсийн захирагчдыг сольсон. Одоо шинэ бүтцээр чөлөөт бүс ажиллана. Ингээд хөрөнгө оруулагчдын форумыг ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • m m (112.72.13.146)
    daxiad 5 jil ulger yarix n...
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (37.220.133.161)
    Manaihan margaldah yarihaas tsaashgui yabsaar hugjiliin olon jild tataas hiilee. Udiid uursdiin uildbertei bolchihson baih baisan yum.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • СУДАЛЖ БАЙНА ГЭЭЛ ТЭНЭЭД ЯВАХ ЮМ. (203.194.118.73)
    АЖЛЫГ ДАНДАА ХОЙШ НЬ ТАВЬСАН ЮМ ЯРЬСАН БАЙХ ЮМ. НҮҮРСНЭЭС ЯДАЖ ШАТХУУН ГАРГАЖ АВДАГ ТЕХНОЛОГЫГ ГЕРМАНЧУУД АЛЬ 40-ӨӨД ОНД НЭЭЧИХСЭН ХЯМД ТЕХНОЛОГИ ШҮҮ ЛЭЭ, ЧИЧЕНЧҮҮД БАРАГ ХАШААНДАА НЕФТЭЭ НЭРЭЭД МАШИНАА ЦЭНЭГЛЭЭД ЯВЧИХДАГ ГЭЖ УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ЯРЬЖ БАЙСАН ТА ИХ ХОЙРГО ХӨШҮҮН ЛАЗАН ХҮН ДЭЭ.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • коноп андуурагч (103.26.192.146)
    үүнийг ямар жудаггүй эр болохыг монголын ард түмэн харсан даа. унаж яваад морио ханилж яваад нөхрөө гэдэг сайхан зүйр үг байдгыг энэ лав мэддэггүй байх.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    1 цаг 45 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    2 цаг 12 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    21 цаг 2 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК