Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн амлалт: Сонгосон ард иргэд чинь хөгз, мөөгөнцөр үнэртсэн балгасанд эмчлүүлсээр байх уу Ж.Батсуурь гишүүн ээ

2015-3-27
0
ЖИРГЭХ

        2016 он. Энэ бол улс төрийн олигарх, эрхэм түшээдүүдэд онцгой он. 2016 гэдэг тоо тэдний цээжинд, зүрх сэтгэлд огшиж байгаа энэ цаг үед 24tsag.mn  сайт гишүүдийн өнгөрсөн удаагийн сонгуулийн амлалтын талаарх цуврал материалыг бэлтгэн хүргэж байна.


Тэдний амлалт  хэрэгжсэн үү, эсвэл эс хэрэгжсэн үү?


 Тэр дундаа тухайн нутаг орныхоо иргэдэд эмнэлэг сургуулийн хүртээмжний асуудлаар чухал амлалтуудыг өгсөн эрхэм түшээдүүдийн хийсэн ажил хэлсэн амлалт хэрхэн биелэлээ олсон талаарх баримтуудыг өнөөгийн байдал, бодит амьдрал дээрээс дэлгэхээр шийдлээ.


Эхний удаад  Дорноговь аймгаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүний сонгуулийн амлалтыг эргэн сөхөж, тухайн орон нутагт юу хийж бүтээсэн, бас хэлсэн үгэндээ хүрсэн эсэхийг дор сийрүүлье.


Манай сурвалжлах баг Говьсүмбэр аймгийг зорьж нэгдсэн эмнэлгийнх нь үйл ажиллагаатай  танилцав. Тэнд байдал үнэхээр хэцүү байгаа нь тод харагдаж байлаа. Коридороос нь эхлээд эмнэлгийн эм тарианаас илүү хөгз, мөөгөнцөрийн нэхүүн үнэр үнэртэж байсныг нуух юун. Цаашлаад хэзээ мөдгүй актанд гаргахаар болсон уг эмнэлэгт бяцхан хүүхдүүд, ахмад настангууд ч хэвтэн эмчлүүлж байсан юм.


Эмнэлгийн удирдлагуудаас эхлээд эмч ажилчид, хэвтэн эмчлүүлэгчид тус эмнэлэгт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудаа хэн нэгэн дарга цэргээс эмээлгүй хэлж ярьж байлаа. Говьсүмбэрт бүртгэлтэй бус хэрнээ эмнэлгийн үйлчилгээ авдаг 15 мянга орчим хүн бий. Тодруулбал, Дундговь аймгийн гурван сум, Дорноговь, Хэнтийн зарим хэсгийн оршин суугчид эмнэлэг, сургуулийн төрийн үйлчилгээ авдаг. Цаашлаад уг нутгаар зөрж өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн зорчигчид, аваар ослоос шалгаалж ачаалал хүндэрдэг гэдгийн эмнэлгийн ажилчид хэлж байв.


Эмнэлгийн коридороор явж байхад хананд нь ан цав үүссэн, бохирын хоолойгоо торгоож боосон хүндхэн байдлууд ажиглагдаж байв.


Ингээд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Ч.Батнасангаас зарим зүйлийг тодрууллаа.


-Нэгдсэн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудлууд их байх шиг байна. Энэ талаар?
-Манай эмнэлэг 1994 оноос аймгийн нэгдсэн эмнэлэг болсон. Тулгамдаж байгаа асуудлаар эмнэлгийн барилгын асуудлыг нэрлэмээр байна. 1992 онд энэ барилгад орсон. Ингэхдээ 30 ортой сумын эмнэлгийн барилга байсан. Гэвч өнөөгийн нөхцөлд дунджаар 100-гаад өвчтөнтэй байна.
Батлагдсан төсөвтэй холбоотойгоор засвар үйлчилгээ хийх мөнгө хүрэлцдэггүй. Сантехник хийгээд их засвар шаардлагатай.  30 ортой учир хоёрхон тасагтай.


-Танай аймгийн хувьд хичнээн хүн амтай вэ?
-16 мянган хүн амтай. Эмнэлгийн хувьд 25 мянган орчим хүн хамрагддаг. Учир нь ойр орчмын 7-8 сумын иргэд 100 хувь манайхаар үйлчлүүлдэг.


-Их засвар хийлгүй хэр удаж байна?
-Засвар хийлгүй долоон жил болж байна.


-Засвар хийхэд хичнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Бидний тооцоолсоноор сантехник, их засвар нийлээд 400 гаруй сая төгрөг болж байсан. Ер нь шинээр эмнэлэг барих шаардлагатай. Энэ шаардлагаа холбогдох байгууллагуудад тавьсан. Өнгөрсөн жил Эрүүл мэндийн яам дээр баригдах талаар яригдаж бид хүлээлттэй байсан. Гэвч эдийн засгийн байдлаас болж хойшлогдсон. Ядаж байгаа эмнэлгээ засах шаардлагатай байна.


-Хүүхдийн болоод төрөх эмнэлгийн тухайд?
-10 ортой эхчүүдийн тасаг шинээр баригдсан. Тэнд эхчүүд амаржиж байгаа. Хүүхдийн тасгийн нөхцөл байдал маш хүнд. 60-70 жил болсон хугацаа нь дууссан барилга.


Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд “Эмнэлэгт яаралтай засвар хийж, эсвэл шинээр барилга барих шаардлагатай . Орны асуудал маш хүнд. Хүүхдийн тасагт бол оруудаа нийлүүлж байж хүүхдүүдийг хэвтүүлдэг” хэмээн халаглаж суув.


Дашрамд хэлэхэд, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг төрөх 20, эмэгтэйчүүдийн таван ортой. Ачаалал ихтэй үед төрөх эхчүүдийг коридортоо авдаг. Шинэ төрөх эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгааг иргэд онцлов.

 

Ж.Батсуурийн том амлалтууд
Эрхэм түшээд Ж.Батсуурийн хувьд тойрогтоо очиж эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Ингэхдээ нутгийн иргэдэд “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх болон хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дорноговь аймгийн төвд 30 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил эхэлсэн ч захиалагчийн уялдаа холбоо зэрэг шалтгаанаас болж удааширч байна. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч 2015 онд Дорноговь аймгийн хувьд бүтээн байгуулалтын олон ажил хийнэ” гэж дахин амлалтыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл,  нийгмийн үйлчилгээний  чиглэлийн эмнэлэг, сургууль орон сууцны барилга байгууламж гээд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгдэх зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэнэ гэдгээ амлаж байжээ.


Гэвч бодит байдал дээр эмнэлэг нь балгас болох дээрээ тулчихсан, оршин суугчид нь хөгз мөөгөнцөр дунд аргагүйн эрхэнд хэвтэн эмчлүүлж байгаа нь манай сурвалжлагын багийнханд илт харагдаж байлаа.


Ж.Батсуурь нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл юу хийв?
1.  Ж.Батсуурь Айраг суманд ажиллахдаа тус сумын ерөнхий боловсролын сургуульд Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайдын зүгээс дэмжлэг болгон өгсөн есөн компьютер, хоёр принтерийг гардуулсан юм. Тус сургуулийн захирал О.Одончимэг энэхүү иж бүрэн компьютерийг “Багш хөгжлийн төв”-дөө ашиглана гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нь 1983 онд Бүгд Найрамдах Чехсловак Улсын Братислав хотын Техникийн их сургуулийг төгсчээ. Тиймээс Словак Улсын Элчин сайдад сумын сургуульд техникийн туслалцаа үзүүлэх төслийг хүргүүлэн хөөцөлдсөнөөр эдгээр иж бүрэн компьютер Айраг сумын ерөнхий боловсролын сургуульд очиж байгаа юм.


2.  Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцдаа НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас олгож буй эмнэлэгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

 

Түүний хувьд 2008-2012 онд УИХ-д суухдаа “Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байр, “Саран Хөхөө” театрын өргөтгөл, Мандах, Хатанбулаг сумын 0,4 квт-ын цахилгааны шугамын шинэчлэлт, Шивээ говь сумын цэцэрлэг, сургуулийн байрын засвар, Сайншандын 150 хүүхдийн цэцэрлэг, Дорноговь аймгийн төвийн Зээгийн хөтлийн цэвэр усны шугам, Сайншанд, Замын-Үүд чиглэлийн 193.2 км авто зам, Айраг сумын гал унтраах ангийн барилга гээд олон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хувьд шийдвэрлэж өгсөн” гэж хийсэн ажлынхаа талаар сонгуулийн өмнөхөн ярьж байсан. Гэвч 2012 оноос хойш өдийг хүртэл юу хийсэн нь ард иргэдийн нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоогүй байна. Магадгүй 2016 он ойртож байгаа учир тун удахгүй хийсэн ажлууд гэх зүйлийг тайлагнаж эхлэх нь лавтай.

 

Үүгээр зогсохгүй 2011 онд “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор орчны талбайд геофизикийн хайгуулын судалгааны ажлаас эхлээд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, Өргөн суман дахь цементийн үйлдвэр, ураны хайгуул олборлолтын үйлдвэр хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж байгуулах, түүнчлэн аймгийн аялал жуулчлалын түшиц газар Сайншанд Хамарын хийд чиглэлийн авто зам, Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэл, нйигмийн үйлчилгээний  чиглэлийн эмнэлэг, сургууль орон сууцны барилга байгууламж гээд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгдэх зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэснээр манай говийн 2 аймгийн хөгжлийн өнгө төрхийг илэрхийлэх нэгэн алхам болно” хэмээн ярьж байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.

 

Харин 2012 оны сонгуулийн үеэр “Орон нутагт ажиллаж, амьдарч байсан, орон нутгийн зовлонг мэдэх хүний хувьд илүү Сүхбаатар аймаг руу чиглэсэн ажлуудыг хийх болов уу. Ойрын хугацаанд шаардлагатай байгаа ажлууд, тухайлбал, Баруун-Урт, Өндөрхааны замыг холбох, Баруун-Уртыг Асгат, Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомт хүртэлх Ази, Европыг холбосон төв тэнхлэг дээр орших энэ замыг ашиглалтад оруулах гэх мэт. Түүнчлэн сумын айлуудыг ус, дулаанаар, цахилгаанаар нь хангах гэх мэт асуудал орон нутгийн намын хөтөлбөрт тусгагдана гэж бодож байгаа. Үр дүнгийн хувьд бол бид нэгэнт амлаж чаддаг, амласнаа хийж чаддаг, дахиад хүний хийж чадаагүй эргэлзээтэй томоохон асуудлуудыг амладгаараа онцлогтой л доо” хэмээн ярьж байлаа.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.21.106.129)
    Үнэхээр их хүч хөдөлмөр орсон сурвалжлага байна. Яг энэ чигээрээ муусайн юмнуудыг амлалтыг илчлээд өг 24-инхөөн
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • yoyoyoyoy (84.227.122.84)
    Dornogovi oor ulun gedesee tejeej yntsaglasan deeremchin dee .hariutsalga neheh udur hoich ireedvid ireh bhaa gej naidiya
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    Үнэхээр дургүйцэл төрүүлдэг гишүүдийн нэг бол энэ Батсуурь.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Газар дээрээс нь
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.11.178)
    сонгуулиар иргэдэд мөнгө тарааж байж гарч ирсэн юм чинь ...................... сонгуулийн үеэр барааг нь харсан тэрнээс хойш харагдаагүй шүү энэ эрхэм
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • batsuurit (202.21.106.165)
    namiin ner barij xudal xutsaad garch irsen nobshnuud unen tsaraigaa xaruulj bn odoo xariutslaga tootsox xeregtei
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    10 цаг 13 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    14 цаг 14 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    15 цаг 38 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    17 цаг 10 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    17 цаг 57 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    18 цаг 13 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    18 цаг 20 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    18 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    19 цаг 8 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    19 цаг 49 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    20 цаг 12 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    20 цаг 13 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    20 цаг 16 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    20 цаг 59 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    21 цаг 6 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    21 цаг 12 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    22 цаг 0 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    22 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    22 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    22 цаг 47 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК