Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танай нам дотоод ардчилалтай юу?

2015-3-30
0
ЖИРГЭХ

        Улс төрийн намын дотоод ардчилалын тухай бид олонтаа сонссон. Улс төрийн намууд шийдвэрийг зөвхөн цөөн хэдэн дарга нарын оролцоотойгоор тэдний эрх ашгийн хүрээнд гаргаж байна, төрийн дээр нам гарчихлаа, намын жирийн гишүүд улс төрийн сонгуульд өрсөлдөх боломж хомс хаалттай байна, намын дотоод сонгуулиуд булхайтай боллоо, томилгоо сайдын суудал мөнгөтэй ханш тэд хүрлээ, намын даргын суудлыг наймааллаа, мөнгө эрх ашгийн бүлэглэл намыг атгаж байна гэсэн олон асуудлуудыг бид байнга сонссоор чихэнд нэгэнт хоногшиж танил болжээ. Энэ бүх асуудлууд улс төрийн намын дотоод ардчилал хэр байгааг илтгэн харуулж байна гэж шууд хэлж болно. Тэгвэл улс төрийн намын дотоод ардчилал гэж яг юуг хэлээд байна вэ? Хамгийн энгийнээр тодорхойлбол “Намын шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид оролцох” –г улс төрийн намын дотоод ардчилал гэнэ. Оролцоо, төлөөлөл, өрсөлдөөн, хариуцлага, ил тод байдал гэсэн таван шалгуураар улс төрийн намын дотоод ардчилал хэр байгааг шалгаж болно. Та бүхэн доорх асуултуудыг өөр өөрийн намынхаа хүрээнд хариулаад үзээрэй.

 

Намын дотоод ардчилалын хамгийн чухал шалгуурын нэг бол гишүүд, дэмжигчдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа байдал юм. 2012 оны УИХ-д танай тойргоос танай намаас нэр дэвшигчийг тодруулахад та оролцсон уу, таниас асуусан уу? 2012 оны нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг намаас нэр дэвшүүлэхэд та оролцсон уу? 2014 онд танай сум, хорооны намын бүх гишүүдийн хурал болсон уу? Та намдаа дүрмээр заасан татвараа тогтмол жил бүр төлдөг үү?

 

Намын бүх түвшний удирдлага, зохион байгуулалтын түвшинд залуучууд, эмэгтэйчүүд, ахмад гэх мэт боломжит нийгмийн бүлэглэлүүдийн төлөөллийг хэрхэн хангаж байгаа байдал бас улс төрийн намын дотоод ардчилалын нэг чухал үзүүлэлт юм. Аймаг, дүүргийн намын хороонд залуучууд, эмэгтэй гишүүдийн төлөөлөл хангалттай байж чаддаг уу? Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн дунд залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай орж чадсан уу? Аймаг, дүүргийн намын хорооны гишүүд таныг бүрэн төлөөлж шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэдэг үү?

 

Улс төрийн нам хэдий чинээ өрсөлдөөний ижил тэгш, шударга тогтолцоог бүрдүүлж чадна тэр хэмжээгээрээ үйл ажиллагаа нь тунгалаг эрүүл байж чадна. Танай аймаг, дүүргийн намын даргын сонгууль шударга болдог уу? Танай аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийг сонгох сонгууль шударга болдог уу? Танд аймаг, дүүргийн намын хорооны гишүүнд, аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдөхөд өрсөлдөөний ижил тэгш нөхцөл байна уу? 2012 оны УИХ-ын сонгуульд танай тойрогт нэр дэвшигчдийг танай намаас нэр дэвшүүлэхэд намын нийт гишүүд хэлэлцэж, саналаа  гаргаж байсан уу?

 

Хариуцлагын асуудлыг бид маш олон түвшинд ярьж байгаа. Тэгвэл улс төрийн намын хувьд та дараах цөөн асуултуудад хариулт өгөөрэй. Аймаг, дүүргийн намын даргын үйл ажиллагаанд намын гишүүд үнэлэлт дүгнэлт өгч чаддаг уу? Аймаг, дүүргийн намын хороо тухайн шатны намын даргатайгаа хариуцлага тооцож чаддаг уу? Улс төрийн хариуцлага хүлээж өөрсдөө огцрох соёл ухамсар танай аймаг дүүрэгт төлөвшиж байгаа юу?

 

Ил тод байдал бол хамгийн чухал шалгуур. Намын үйл ажиллагаа, санхүүжилт хэр ил тод байж чадаж байгаа эсэх асуудал бол намын хөгжлийн түвшинг шууд харуулдаг асуудал. Танай аймаг, дүүргийн намын хороо хамгийн сүүлд ямар шийдвэр гаргасныг та мэдэх үү? Танай аймаг, дүүргийн нам 2014 онд үйл ажиллагаандаа хэдэн төгрөг зарцуулсныг та мэдэх үү? Аймаг, дүүргийн намын үйл ажиллагаа олон нийтэд, тэр дундаа намынхаа бүх гишүүдэд нээлттэй байж чаддаг уу? Та аймаг, дүүргийн намын хорооны гаргасан аливаа шийдвэрийг цаг алдалгүй авч чаддаг уу? Танай нам үйл ажиллагаандаа дүрмээ бүрэн ашиглаж, дагаж мөрдөж чаддаг уу?

 

Та бүхэн дээрх асуултуудын хүрээнд өөр өөрийн нам дээрээ дотоод ардчилал хэр байгаа талаар хувь хувийн дүгнэлтээ гаргаарай. Харин улс төр судлаачдын хамгийн сүүлийн судалгаануудаас сонирхуулахад, улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхойгүй, бодлого хөтөлбөргүй, улс төрийн нам нь төлөөллийг хэрэгжүүлэх улс төрийн институц гэхээс илүү эрх мэдэлд хүрэх цөөн хүмүүс, бүлэглэлийн хэрэгсэл болж байна, төвлөрсөн бүтэц, зохион байгуулалт дотоод ардчилалыг хязгаарлаж байна, улс төрийн авилгын эх үүсвэр, хяналтгүй хөрөнгө хуримтлуулах, зарцуулах хэрэгсэл болж байна, гишүүнчлэлийг тэлэх бодлоготой, сонгогчдыг талцуулах хүчин зүйл болж байна гэсэн олон дүгнэлтүүдийг энд бичиж болно.

 

Эцэст нь дүгнэж хэлэхэд улс төрийн нам дотоод ардчилалгүй, мөнгө эрх мэдэлд хүрэх цөөн хүмүүс, бүлэглэлийн хэрэгсэл болж байгаагийн үндсэн шалтгааныг эрх зүйн зохицуулалт сул, боловсронгуй бус байгаатай холбож авч үзэж болно. Энэ бүхнийг засч залруулах хамгийн чухал гарцын нэг бол мэдээж улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал. Тус хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэд, намын жирийн гишүүд дэмжигчид, улс төр судлаачдыг хэрхэн оролцуулж ажиллахаас л зөв зүйтэй өөрчлөлтүүд хуулинд тусгагдах асуудал шалтгаална. Нөгөө талаас эрх мэдлээ алдахыг үл хүсдэг эрхэм 76 энэ асуудлыг чимээгүй өөрсөддөө ашигтайгаар шийдэх сонирхол маш өндөр байгаа нь тодорхой. Гэхдээ зөв зүйтэй шинэчлэлийн асуудлуудыг хуулинд тусгуулж чадах хүч нам намын нийт гишүүдэд байгаа, гагцхүү энэ боломжоо ашиглаж чадах эсэхээс л шалтгаална.

 

Р. Шинэгэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.229.121.209)
    АН-д ардчилал гэж ерөөсөө байгаагүй байх боломж ч байхгүй олон наманцарын бүлэглэл хулгайлах бүлэглэхдээ л нэг харин бусад еүд хувийн эрх ашгийг эрхэмлэгчид ер нь МАХН нь эднийхээ хажууд жинхэнэ олон ургалч үзлийг уралдуулж байдаг нам шүү дээ 1990 онд ардчилалтай байсны үлгэр жишээг харуулж чадсан АН -н одоогийн нөхдүүд бол эрх мэдэл хулгай луйврынхаа төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа ӨМХИЙ ЗӨНӨГҮҮД ШҮҮ ДЭЭ ЭДНИЙГ ХЭН ЗАЛУУ ГЭДЭГ ЮМ БЭ
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • зочин (103.229.122.168)
    ИХ, засгийн газар хамгийн түрүүнд хуулиудыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой газрууд мөнөөс мөн ш дээ Гэтэл ямар өрөвдмөөр гээч Иргэд л хууль мэдэхгүй биелүүлэхгүй байна гэж төрийн албаныхан нь гоншигонодог гээч Ингэж иргэдийг худал мэдээллээр дарамтлахыг авторитар засаглал гэдэг юм шүү дээ уг нь Хууль зөрчиж төрийн албанд намуудын томилгоо хийдгийг бүгд мэддэг ч арга хэмжээ авахгүй хуулийг хэрэгжүүлэхэд гараа хөдөлгөхгүй байгаа тэратугай өөрөө хууль зөрчихөд хүмүүсийг тухирч гар дүрж байдаг ИХ-ын баЗасгийн газрын гишүүд Ерөнхийлөгч гээд бүх шатны дарга нарт хатуу арга хэмжээ авах цаг болсон байлтай Салбар бүрт эдгээр хүмүүсийг бүгд мэдэж байдаг шдээ Мэргэжлийн бус хүмүүсээ намууд их бага албанаас даруй татах ёстой Төрийн албыг намууд авлигын үүсвэр болгосондоо уучлал гуйх ёстой Дээрх шалтгаанаар ИХ ба Засгийн гишүүдийг намын дарга нарыг шүүхэд өгөхөд ч багадна Иргэний хөпөлгөөнийхөн энэ асуудлаар аль хэзээний жагсах ёстой багйайа ш дээ Их цэвэрлэгээ бол зайлшгүй хийх цаг
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.121.209)
    хамгийн ардчилалгүй нам бол АРДЧИЛСАН НАМ ер нъ МАХН 1990 онд яамар улс төрийн соеолтой ардчилалтай нам байсныг одоогиин ардчилагчидтай харъцуулхад тэнгэр газар шиг ялгаатай байгаа шүү дээ АН-Н ХЭДЭН ЗӨНӨГҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ЗАЛУУ ГЭЖ БОДООД БАЙДАГ юмуу хаашаа юум бэ өөрсдийг нъ залуу үе шүүмжилхээр -бид ярих ,жагсах эрх олгосон юум ч гэх шиг матрын нулимс унагаад солиороод суудалтайгаа үхэн хатан зууралдаж хор найруулж бүр нэгийгээ хүртэл алчихаж байдаг нам шүү дээ тэгээд ч боловсон хүчин гэж байхгүй зүгээр л бөгс долоож явдаг мэргэжилгүй хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж намын гишүүд ,дэмжигчиддээ худлаа яръж саналыг нъ авсан луйварчид шүү дээ
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    МАН- ыг ямарч дотоод ардчилал байхгїй гэж ярьдаг ч 1990-оноос хойш Намын даргаа заавал Намынхаа Их Хурлаас сольсон байдаг. Г.Очирбат,Даш-Ёндон,Н.Энхбаяр,М.Энхболд ,С.Баяр,Сї .Батболд .М.Энхболд тэд залуу хойч їедээ намаа хїлээлгэн єгсєн байдаг.Харин АРДЧИЛСАН нэртэй Арчилсан нам.1990 онд Улс тєрд орсон євєє нар одоо болтол толгойд нь суусаар л байгаа. 2000- оннс хойш гэхэд л Дорлигжав, л зєвхєн намынхаа Их Хурлаас дарга болсон.Харин 1.М.Энхсайхан 2. Р.Гончигдорж 3.Ц.Элбэгдорж 4.Н.Алтанхуяг 5. З.Энхболд бїгд л Намынхаа бага хурлаас Намын дарга болсон нєхдїїд.Энэ нам Их Хурлаа ч хийж чадахаа байсан.Н.Алтанхуяг 2010 - оноос хойш 2014 он дуустал бїтэн 6 жил намынхаа бага хурлын гишїїд буюу Їндэсний зєвлєлдєх хорооны гишїїдийг солихыг ХОРИГЛОСОН. Тэгэхээр аль нь илїї дотоод арпдчилалтай байна даа хїмїїсээ.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    МАН- ыг ямарч дотоод ардчилал байхгїй гэж ярьдаг ч 1990-оноос хойш Намын даргаа заавал Намынхаа Их Хурлаас сольсон байдаг. Г.Очирбат,Даш-Ёндон,Н.Энхбаяр,М.Энхболд ,С.Баяр,Сї .Батболд .М.Энхболд тэд залуу хойч їедээ намаа хїлээлгэн єгсєн байдаг.Харин АРДЧИЛСАН нэртэй Арчилсан нам.1990 онд Улс тєрд орсон євєє нар одоо болтол толгойд нь суусаар л байгаа. 2000- оннс хойш гэхэд л Дорлигжав, л зєвхєн намынхаа Их Хурлаас дарга болсон.Харин 1.М.Энхсайхан 2. Р.Гончигдорж 3.Ц.Элбэгдорж 4.Н.Алтанхуяг 5. З.Энхболд бїгд л Намынхаа бага хурлаас Намын дарга болсон нєхдїїд.Энэ нам Их Хурлаа ч хийж чадахаа байсан.Н.Алтанхуяг 2010 - оноос хойш 2014 он дуустал бїтэн 6 жил намынхаа бага хурлын гишїїд буюу Їндэсний зєвлєлдєх хорооны гишїїдийг солихыг ХОРИГЛОСОН. Тэгэхээр аль нь илїї дотоод арпдчилалтай байна даа хїмїїсээ.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.15.220)
    АРДЧИЛСАН НАМЫНХАН АРДЧИЛАЛ ГЭСЭН ХАЛХАВЧИЙН ДОР СҮҮЛИЙН 25 ЖИЛИЙН ДОТОР ЛИЦЕНЗ НЭРЭЭР МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ЗАРЖ БАЙНА.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    8 цаг 38 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    11 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 45 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    12 цаг 3 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    12 цаг 15 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    13 цаг 2 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    13 цаг 22 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    13 цаг 55 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    14 цаг 0 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    14 цаг 36 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    15 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    15 цаг 36 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    16 цаг 29 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 12 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    17 цаг 22 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    17 цаг 23 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    17 цаг 29 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    18 цаг 21 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    18 цаг 26 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    18 цаг 29 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК