Амралтын өдрүүдэд нийслэлд гал түймрийн гурван дууддага иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хороо, Баянтөхөмийн 24 дүгээр гудамжинд иргэн О-ын гэр шатаж байна гэсэн дууддага гуравдугаар сарын 29-ний 02.39 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 35 дугаар ангийн алба хаагчид очиж унтраахад нурам дотроос нас нь тодорхойгүй эрэгтэй хүүхдийн цогцос олдсон аж. Энэ хэргийг шалгуулахаар тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст шилжүүлжээ. Мөн 37 настай эрэгтэй болон бага насны хүүхэд түлэгдсэн байсныг тус тус ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)