Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Зочид гудамжны 64 дүгээр байрны 1 дүгээр давхарт “Beam” цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Энэ дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход 3х4 метрийн хэмжээтэй цайны газрын гал тогооны хэсэг шатаж байсныг унтраасан байна. Утаажилтын бүсээс нийт 39 иргэнийг гаргаж амь биеийг нь авран хамгаалжээ.
Д.Ундрах /24tsag.mn/