Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цаазын ял: Малчин О.Энхбатыг Ерөнхийлөгч уучлах уу?

2015-4-02
0
ЖИРГЭХ

-1993 оны малчин залуу гурван хүн хөнөөгөөд цаазын ял сонслоо-


2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 1993 онд төрсөн  О.Энхбат гэгч нэг бүлийн гурван иргэнийг буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарч олныг цочирдуулж байсан.
Тэгвэл уг хэргийг үйлдэгч этгээдэд Хөвсгөл аймгийн шүүхээс цаазаар авах ял оноолоо.
Тэрбээр баривчлагдах үедээ сумын төвөөс холгүй зайд айлын гэрт нуугдаж байсан бөгөөд шалгалтын явцад уг хэргийг өс хонзонгийн сэдлээр  үйлдсэн гэдгээ хүлээгээд байсан. Уг этгээд  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин юм.
Тэрбээр уг гэр бүлийн Н, Б, Д нарын гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөгөөд зогсохгүй бусадтай бүлэглэн иргэн Ү-ийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн П-ийн “Мастер” маркын мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг  үйлдсэн байдаг. Тиймээс Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлж, шүүхээс дээр шийдвэрийг гаргалаа.

Энэ хэрэгтэй уялдуулж бид цаазын ялын талаарх тоо баримт хийгээд сонирхолтой судалгаа, олон нийтийн үзэл хандлагын талаар доорх мэдээллийг бэлтгэлээ.

 

-2014 онд цаазаар авах ялын гүйцэтгэлээр тэргүүлж байгаа таван улс-


2014 онд л гэхэд дэлхийн улс орнууд нийт 2466 цаазаар авах ял оногдуулсан нь 2013 оныхтой харьцуулахад өсчээ.  


 Иран 289, Саудын Араб 90, Ирак 61, АНУ 35 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэдэг Хятад улсад энэ ял нууцад хамаардаг тул бодит тоон мэдээг тодорхойлох боломжгүй  ч 1000 давсан байдгийг судлаачид баталж байна.


Хятад, Пакистан, Иран, Ирак хүмүүсийг “терроризм” –ийн хэрэгт буруутган цаазалсан бол Умард Солонгос, Иран, Саудын Араб нь цаазаар авах ялыг улс төрийн тэрс үзэлтнүүдийг дарах хэрэгсэл болгож байна.
Хүн амины бус ч цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэрэгт дээрмийн, мансууруулах бодистой холбоотой хэргүүд, эдийн засгийн гэмт хэргүүд багтаж байна. Мөн “гэр бүлээс гадуур завхайрсан”, “бурхныг хараасан”, “хараал жатга хийсэн” зэрэг зарим нь гэмт хэрэгт ч хамаарахгүй тохиолдолд цаазаар авах ял оногдуулж байгаа талаар “Эмнести Интернэшнл” онцолжээ.

 

-Монгол улсад цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна-


Монгол улсад цаазаар авах ялыг хэд хэдэн удаа халж байсан түүх бий. Тухайлбал 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Дараа нь хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтоосноос хойш энэ ялыг Монгол улсад халаагүй байна. Хууль тогтоогчид цаазаар авах ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглосон юм. Монгол улсын өнөөгийн дагаж мөрдөж буй 2002 оны эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна.


Монгол Улсын Их Хурал  2002 онд шинэ Эрүүгийн хууль баталж, мөн оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлж байна. Тус Эрүүгийн хуулиар дараах төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээр тогтоосон байна: төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах (81.2 дугаар зүйл); хорлон сүйтгэх (84 дүгээр зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (91.2 дугаар зүйл); онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (126.3 дугаар зүйл) зандачлах (177.2 дугаар зүйл); төрлөөр устгах (302 дугаар зүйл) зэрэг хэрэгт цаазаар авах ял оногдуулж байсан бол Эрүүгийн хуульд (1781 дүгээр зүйл) Терроризм гэсэн зүйлийг  2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэнээр нийтдээ 7 зүйлд цаазаар авах ял оногдуулахаар заасан.


-Ц.Элбэгдорж цаазын ял сонссон этгээдийн амийг уучилна гэснээс цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх шийдвэр гаргаагүй-


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг байна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс хойш  цаазаар авах ялыг халах уу,  үгүй юу гэдэгт   эрүүгийн эрх зүйн салбарын болон хүний эрхийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр өдий хүрсэн. Ерөнхийлөгчийн мэдэгдлээс хойш зарим хүмүүс цаазын ялыг халчихсан гэсэн ташаа бодолтой яваа ч бодит байдал дээр үгүй юм.


“Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр ял хэлтрүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Бүх тохиолдолд ял хэлтрүүлж, өршөөл уучлал үзүүлж, цаазаар авах ялыг өөрчилж болно.” гэж Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 4-т заасан билээ.  


     Монгол Улсын Үндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ялтанд уучлал үзүүлэх нь Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрх болохыг хуульчилсан бөгөөд уучлал үзүүлсэн тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг гаргана. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 53.3-т “Цаазаар авах ял  шийтгүүлсэн этгээд Монгол улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд 30 жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино” гэж заажээ.  
Үүний дагуу ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазар авах ял шийтгүүлсэн этгээд нэг бүрийн амь насыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучилна хэмээн мэдэгдсэн. Тэрнээс цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх талаарх шийдвэр биш юм.


Ц.Элбэгдорж: Ялыг нь уучилж 30 жил хорих ял болгодог ч тэдний ял дээд тал нь 12 жил л болсон байдаг


Цаазын ял сонсогчид Ерөнхийлөгчөөс уучлал хүсч гянданд 30 жил хоригдох болдог. Гэтэл давж заалдах шатны шүүхүүдээс 30 жилийн ялыг бууруулах тохиолдол их байдаг байна. Энэ талаар Ерөнхийлөгч өөрөө онцолж байсан. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “ Намайг анх ажлаа хүлээж авахад миний ширээн дээр хоёр хүний цаазаар авах тогтоол байсан. Би удаан бодсоны эцэст уучлал үзүүлж, 30 жилийн ял болгосон. Нэгэнт уучлал үзүүлсэн бол цаашдаа ч бас уучлал үзүүлэх байр суурь баримтлах ёстой. Нэг хэсэгт нь уучлал үзүүлээд, нөгөө хэсгийг нь цаазалдаг байж болохгүй. Цаазаар авах ялыг уучилснаар гянданд 30 жил хорих ял болгодог. 30 жил болсон хүн нэг ч байхгүй. Дээд тал нь 12 жил л болсон байдаг. Аймшигтайгаар хүн алсан, хэрцгий үйлдэл гаргасан хүмүүсийг уучлахад надад ч бас амаргүй байдаг. Би ч гэсэн бухимддаг. Монгол Улс НҮБ-ын Цаазаар авах ялын эсрэг конвенцид нэгдсэн учраас Эрүүгийн хуулинд байгаа цаазаар авах зүйл заалтыг хүчингүй болсон гэж ойлгож болно. Конвенци гэдэг бол Монгол Улсын хуультай адилхан үйлчилдэг” гэв.


Ийн хуулинд тусгагдаж өгөөгүй ч халагдсан гэсэн ойлголттой явдаг цаазын ялын асуудлыг дээрх шүүхийн шийдвэр дахин сөхөхөд хүргэлээ. Ерөнхийлөгчийн зүгээс угаас уучлал үзүүлэх цаазын ялыг шүүхээс оногдуулах нь сүүлийн үед багасаад байгаа энэ цаг үед дээрх хэрэг багагүй шуугиан тарьлаа. Мөн гурван хүний аминд хүрсэн уг этгээдийг ерөнхийлөгч уучилна, уучлахгүй гэсэн мэтгэлцээн ч иргэдийн дунд бий болоод байна.
 

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (45)

  • Зочин (202.21.106.122)
    eronhiilogchoo ene setguulch tanii helsen yrisan yumiig uhaj gargaj irj chadjee ta yu bodoj bna
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.2.109)
    mash ih sudalgaa ergetsuulel barimt
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.129)
    үнэхээр сайхан бичиж
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.36.226)
    ер нь тэгээд нэг хүний бус нилээд хэдэн хүний амьд явах Үндсэн хуульд заагдсан эрхийг хэрцгийгээр зөрчсөн хүнд өөрт нь амьд явах эрх ямар хэрэгтэй юм бэ.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (108.255.1.92)
    Hun alsan huniig tsaazaar avah ni zev.Erenhiilegch shou hiij baina,Er ni manai erenhiilegch ard tumniig HOSHGORUULAHDAA garamgai shuu dee,Ene ug eeriin ni heden jiliin emne helj baisan ug.Yagaad bidnii tatvariin mengeer aluurchind tejeeh yosoi yum .Durtai yum bol Erenhiilegch eeriinhee mengeer tejeeh heregtei shuu dee.Ter nrg shirheg sumnii menge hemneh geed baigaa yum bol bi teriig chini telie??? ALUURCHING ALAH HERETEI Tegehgyi bol bid huviin tootsoogoo hiih bolno
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.123)
    өршөөнө шүү яагаад гэвэл тэднийг татвар төлөгчидийн мөнгөөр тэжээнэ эбэ арьсыг нь урагдаж ясыг нь цайхыг харна шүүдээ
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.147)
    barimtatai sn niitlel bna
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.147)
    muusain yumnuudiig tsaazlaad bval harin ch amar hylbar uhliih sanal bolgoj bgaa helber shdee
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (119.40.98.26)
    Цаазын ялыг халсан нь гэмт хэрэгтэнг өршөөсөн гэсэн үг биш шүү дээ. Монгол Улс НҮБ-ын Цаазаар авах ялын эсрэг конвенцид нэгдсэн учраас Эрүүгийн хуулинд байгаа цаазаар авах зүйл заалтыг хүчингүй болгож оронд нь 30 жил гянданд хорих ял эдлүүлнэ гэж ерөнхийлөгч хэлсэн зөв дэмжиж байна.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.20.124)
    30 ЖИЛ ШОРОНД ХҮН АМЬД ГАРАХГҮЙ ДЭЭ. ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ЯЛЛАЖ БАЙГ. ӨӨРИЙГӨӨ БУУДЧИХГҮЙ АРЧААГҮЙ НОВШ
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • умард (202.180.220.72)
    өглөө умард гэсэн нэрээр сэтгэгдэл бичсэн устжээ. энд дандаа элбэгдоржийн зөв гэсэн сэтгэгдэл тэгээд нэг хүн өөр өөр бичсэн бна. яагаад? битгий сэтгэгдэл устгаа. ерөнхийлөгчийн цаазын ялыг халсан нь буруу. яагаад бидний татварын мөнгөөр тэднийг 30 жил тэжээх ёстой гэж бэлэн байранд бас амьдруулж. каплаг сулласан нь ч ерөнхийлөгч ард түмэн, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолынхоо төлөө, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг шууд устгасан явдал. ерөнхийлөгч хүн шоучин биш, бодит утгаараа ажилладаг байх ёстой. энэ түүний хүлээсэн үүрэг нь.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (113.64.47.48)
    ерөнхийлөгчийн зөвөө 30 жил бх л хэрэгтэй суллана гэж бхгүй шүү. энэ бол хүнд ноцтой хэрэг
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (124.65.111.30)
    ерөнхийлөгчийн зөв ш дээ 30 жилээс бага байлгаж болохгүй
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • irgen (106.2.209.82)
    arai ch dee ene hvn mun vv adguus mal ch ingehgvi bh. amitad ch bas hairlah setgeltei bdag shvv dee. adguus malnaas ch doloon dor yma . sullaj bolohgvi nasaar ni hori
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • nyamdavaa (106.2.209.82)
    hiisen hergiinhee yliig vvrehl heregtei sh dee .hvn amid ywah erhtei gej zaasan bdag ch ter hvn uuruu busdiin amid ywah erhend haldsan tohioldold hatuu bair suurinaasl handah heregtei
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • nyamdavaa (113.226.129.6)
    hiisen hergiinhee yliig vvrehl heregtei sh dee .hvn amid ywah erhtei gej zaasan bdag ch ter hvn uuruu busdiin amid ywah erhend haldsan tohioldold hatuu bair suurinaasl handah heregtei
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.134.87.200)
    ерөнхийлөгчийн зөв. цаазаар авахаас хэлтрүүлсэн юм чинь 30 жил хорих л хэрэгтэй. хүний алтан амь хохироочоод 12 жил сууна гэдэг арайч дэндүү бага шийтгэл бна.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (218.78.216.178)
    ийм адгуус шиг хүнийг насаар нь хорих хэрэгтэй. арай дэндүү юмаа. ерөнхийлөгчийн уучлал бол амьд үлдээх харин суллах биш
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.39.219)
    Hezee ch sullaj bolohgui. Hund hortoi nugtsuld ajilluulj uls hoolnii mungiig ni ooroor ni oluulah ni zuv
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Сэлэнгэ (103.229.123.159)
    12 жил болоод сулладаг биш дээд тал нь 12 жил амьдардаг гэж хэлсэн шүү дээ.Сайн ойлгож байж бичиж байгаач
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зояин (192.64.122.122)
    давж заалдах дээд шүүх гэж нээрэй хэрэг алга хүний амь бүрлэгсэн цаазын ялтай хүнийг Ерөнхийлөгч өршөөгөөд 30 жил болгоод байхд багасгаад байдаг тэнэг малнууд юмаа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (76.76.184.78)
    Цаазын ял сонсогчид Ерөнхийлөгчөөс уучлал хүсч гянданд 30 жил хоригдох болдог. Гэтэл давж заалдах шатны шүүхүүдээс 30 жилийн ялыг бууруулах тохиолдол их байдаг. ингээд ингээд тэдний ял баагсдаг. 30 жилээрээ л байх ёстой шүү Ерөнхийлөгчийн зөв
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (204.16.115.177)
    Ерөнхийлөгчийн уучлал бол амьд үлдээх
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (104.237.53.171)
    амь үлдээх бол уучлал ш дээ суллах асуудал бол нөөв шүү хэзээ ч ийм хэрэгтэнг суллаж болохгүй
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (183.252.52.231)
    амь үлдээх бол уучлал ш дээ суллах асуудал бол нөөв шүү хэзээ ч ийм хэрэгтэнг суллаж болохгүй
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (153.3.32.34)
    Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргана ш дээ амь үлдээх бол уучлал
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • суллахгүй (153.3.32.34)
    суллахгүй ш дээ хари амьд үлдээж байгаа нь уучлал
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (153.3.32.34)
    юу гэж дээ аймар хэрэг вээ? хамгаас аймар ийм хүний амыг нь өршөөнө гэдэг бол уучлал л гэсэн үг харин суллах асуудал бол хэзээ ч байх ёсгүй асуудал
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (60.2.185.2)
    амийг нь аврана гэснээс биш суллахгүй ерөнхийлыгчийн зөв
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (183.252.52.231)
    уучлахгүй ш дээ юу гэж ийм хэрэг хийсэн хүн насаараа шоронд байх хэрэгтэй энэ бол хамгийн хүнд хэрэг
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Tuuuduu (103.9.89.210)
    tsaaz avsan heregtenuudiig tsaazalj amraalgui hund uurhaid nasaar ni ajillulah heregtei ulsad ch heregtei
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    3 say arai gej hurcheed butsaad negniigee horoogood baiwal herregui baihoo. Yrunhiiluin bair suuri zuw baihaa
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Tsaaziin ylgui baiwal deer sh dee. tegej negniigee nemj horoogood yah yum bee
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Аймар хэрэгтнүүдийг өршөөх юм аа хууль амлалт хоёроо нэг болгочихмоор юм аа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (180.235.181.205)
    tsaaz avsan heregtenuudiig tsaazalj amraalgui hund uurhaid nasaar ni ajillulah heregtei ulsad ch heregtei
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Tsuvuun tsag ue irjeee iim aimshgt heregt uildsen hun narand bh ysguiishdeee
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    цаазын ял аваад, тэр хорих ял болсон хүмүүсийн хэн нь ч 12 жилээс дээш амьдраагүй гэдэг
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Сөрөлт (103.9.89.210)
    Цаазын ял хэрэгтэй гээд л амтай болгон шахуу ярьдаг.Ялыг робот биш хүн гүйцэтгэнэ.Хэрэгтэй гэдэг хүмүүсээс гүйцэтгэх хүн олдох болов уу. Аймар юм ааа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Тогтохо (103.9.89.210)
    Цаазын ял бол жинхэнэ хэрэгтэнг насны тарчлаанаас чолээлж буй ОРШЭЭЛ харин гэмийг уурд завшуулж болох адгийн аюул
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    НYБн ХЭн дарга Цаазын ял буруу- 1 Шүүх алда гаргах магадлал байнга 2 Ихэнх нь ядуучуд цаазлагдана 3 Тэр ял гэмт хэрэг буурулсан нотолгойгүй
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Цаазын ял хуульд бдгаараа бгаа. Тэр механизмд ерөнхийлөгч уучлал үзүүлэх замаар хүн цаазлахаа больсон
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Тунгалаг (103.9.89.210)
    цаазын ял хэвээрэ байгаа ш дээ харин Е-лөгч л уучилж 25 жил болгож байгаа ш дээ
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Цаазын ял байх ёстой зүйл. Өнөөдөр нийгэмд аймшигтай бурангуй хэрцгий аллага хүчирхийлэл их гарч байна. Хууль нь чанга ягштал биелэдэг, зөвд хүлцэнгүй, бурууд хатуу байх хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Цаазын ял ер нь хаа ч бна. Тэхдээ тэр нь шууд тэр дор нь амийг нь хороо нь гсэн үг биш юм. 30жил шоронд бх тэр хийсэн гэмээ үүрээд бжийсан нь ялгаа юун. Нэгэнтээ хүний амь хороосон атлаа шууд цааш нь харуулбал бас бишдэгээ
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Tiishdee yum l bol Erunhiilugchiin muug n uzchih yumaaa odooo boliooochdeee
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (108.255.1.92)
    tsaaznii yal mongold heregtei.Suuliin ued Hun shaaruud ih olon bolj hun alsanch manai erenhiilegch uuchilna gesen uzeltei usan teneguud olon boljee.Ard tumnii nuden deer shuud buudaj alah heregtei.Tegehgui bol huviin eshee avaltiig zevsheereh ,teriig guitsetgedeg tusgai zohion baiguulalttai huchnii kompanuudiig olnoor baiguuliya,
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • умард (202.180.220.72)
    цаазын ял монголд байх хэрэгтэй. ер нь ерөнхийлөгч хүн шоучин биш бодит утгаараа ажил хэрэгч хүн байх ёстой. бидний татварын мөнгөөр тэр хүнийг хий дэмий ганцааранг нь тусгаарлаж цээрлүүлэх алснаас илүү гэж ташаа бодож, хогийн савыг тэжээх нь илүү зардал. үнэн чанартаа цаазын ял байсан учраас хүнд хэрэг нь бага гарч бсан юм ш тэ. эрх чөлөөний орон гэдэн АНУ хүртэл цаазын ялаа халаагүй шүү. тэрээр ярилцлагандаа цаазын ялыг гүйцэтгэдэг нь бас эргэлзээтэй гэх маягийн юм ярьж бсан үнэндээ та төрийн хүн мөн үү. хуулийг хэрэгжүүлдэг л бсан. харин та 2 хүнийг зэрлэгээр алсан бямбасүрэнд уучлал үзүүлэхдээ 2 хүн алсанг нь мэдээгүй гэж ярьж бна лай. ингэж ерөнхийлөгч болон хуулийн зөвлөхүүд ч чинь ажилладаг хэрэг үү. та тэгээд ямар хүний намтар түүх, хэрэг хийсэн шалтгаан, хуулиар болох уу, гэдгийг нь судалдаггүй гэсэн үг үү. Тиймээ, ийм тэнэг, хуулиа дээдэлдэггүй, хийсвэр, овлогогүй учраас л капла нарыг өөрийхөө шуналын төлөө, эх орноо гэж бодож хийсэн гэж хэлэхэв дээ. ямар ашигтай байлаа гээд
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Маш сайхан бичжээ. Энэ цаазын ял гээч ямар их хүнийг цааш нь харуулаа вэ?
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • ли сан (180.149.78.26)
    монголчуудйг алсан болгоныг уучлах ёстой.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (76.170.126.187)
    setguulch gya ta xarin eronxiilogchiin orond baisan bol yax baisan be, j
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (76.170.126.187)
    xunii muud durtai bolj dee ene xumuus setguulch nar, tertee tergui xereg xiisen xun yalaa uuraad l yabj baigaa,, teriig uls torjuulchix yum bna l daa, eronxiilogchiig muuxai bolgoj xaragduulaxiin tuld bux toroliin asuudalaar uls torjix yum daa, setguulch gya chinii bodoloor ter xuniig yamaar bna, erx bish jiriin xumuusiig bodbol nom soeloor yabsan baix,
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    5 цаг 35 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    8 цаг 28 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 42 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    9 цаг 0 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    9 цаг 12 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    10 цаг 0 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 19 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    10 цаг 53 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    10 цаг 57 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    11 цаг 33 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    12 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    12 цаг 33 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    13 цаг 26 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    14 цаг 9 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    14 цаг 20 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    14 цаг 20 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    14 цаг 26 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    15 цаг 18 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    15 цаг 23 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    15 цаг 26 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК