Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жил нь орж байгаа АН-ын ойд

2015-4-02
0
ЖИРГЭХ

        Хурай, хурай, хурай

 

  1990 оны дөрөвдүгээр сарын 7. Монголын үйлдвэрчний эвлэлийн төв ордонд улстөрийн нэгэн нам мэндэллээ. 70 жил төр барьсан, Монголын цорын ганц МАХН дүүтэй болжээ. Болох болохдоо “ахынхаа” үгийг үүнээс хойш дагахгүй, арай өөр замаар явна шүү гэдгээ зарлав. Уйлалдав. Тэврэлдэв.

 

  МАХН-ын хурал нижигнэсэн алга ташилтаар дүүрэн байдагт дассан бидэнд энэ бүхэн тун содон байлаа. “Ура” гэж хүний урманд ганц удаа ч хашгирсангүй. Бас монгол болоод буриад дээл өмсөн их хуралдаа ирсэн нь гажигтай ч юм шиг харагдав. Ялангуяа “хурай, хурай, хурай” хэмээн хоёр гарынхаа алгыг дээш харуулан нар зөв эргүүлэх их хурлын төлөөлөгчдийг хараад бүгдээрээ лам юм болов уу хэмээн ярих нэгэн ч байсан юм шүү дээ. Монголын ардчилсан нам анх ийн “хурай хурай, хурай” хэмээх уухайн дуунд мэндэлж, энд “Хаан шалдан байна” гэсэн үгтэй илтгэлээ Баабар тавьж байлаа шүү дээ. Тэр үеэс хойш 25 жилийг ардаа хийх гэж байна. Өөрөөр хэлбэл Монголын ардчилсан намын хувьд 25-ны нь тун хатуу гэгддэг жил хэдхэн хоногийн дараа орох гэж байна гэсэн үг.  Мөн монголчуудын 70 жил нэгэн зүг харж асан нүд, нэгэн зэргээр сэтгэж асан тархи, нэгэн хэмээр цохилж асан зүрх  огт өөр өнгийг харж, огт өөрөөр сэтгэж, огт өөр хүсэл эрмэлзлэлтэй байж болох итгэл найдварыг алган дээр тавьсны 25 жилийн ой болж байна. Ингэж Монгол Улс улстөрийн хоёр намтай болов. Удалгүй олон дүү намуудтай болов. Товчхондоо нэгэн зууныг мөчлөг гэвэл түүний дөрөвний нэгийг туулахын тулд энэ нам өнгөрсөн хугацаанд өсч өндийж, хийж, хийлгэж, унаж, босч үзжээ.

 

  Ардчилсан нам. Хувьсгал гэсэн үг ороогүй болоод ч тэр үү, энэ нэр тун аятайхан сонсогддог. Сонсголонтой ч нэр. Ялангуяа гадаад ертөнцөд бүүр ч таалагддаг юм шиг билээ. Ингэхэд манай түүхэнд ийм нэртэй нам гурван удаа бүртгэгдсэн байдаг. Эхнийх нь дээр өгүүлсэн 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан Монголын ардчилсан нам. МоАН гэж товчилдог байв. Дарга нь Э.Бат-Үүл байлаа. Дараагийнх нь 2000 оны сонгуулийн өмнө одоогийн сайд С.Эрдэнийн байгуулсан МоАН. МАХН-ын дарга Н.Энхбаяр захиалсан гэх үг хэл дагадаг юм. Гуравдахь нь 2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд байгуулагдсан одоогийн Ардчилсан нам. Шалтгаан нь сонгуулийн ялагдал. Мөн Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан 1206  оныг бэлгэдсэнээрээ онцлогтой.

 

  Тэд өөрийнхөө эгнээнд Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ нам, Монголын шашинтны ардчилсан нам, Монголын ардчилсан сэргэн мандлын намыг нэгтгэлээ. Ингэснээр өөрийгөө оруулаад таван нам нэгдэн Ардчилсан намыг байгуулсан юм. Таван намын нэгдэл ч гэдэг. Гэхдээ энд Монголын уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг нь орсон ч тэд зургаан намын нэгдэл гэж хааяа л бичихээс ярьдаггүй юм. Нам нь бүхлээрээ орж ирээгүй болохоор тэгдэг байх л даа.

 

Намын намтраас товчхон

 

  1990 оны 7-р сарын 22-нд анх удаа улстөрийн зургаан нам оролцсон сонгууль болов. Наадам өндөрлөөд удаагүй байсан болохоор хуучин шигээ гоёж гангалаад л очиж байлаа. Гэхдээ би л гэхэд энэ удаа эхнэртэйгээ хэрэлдсэн шигээ алхаж явсан юмдаг. Саналаа өгөх намаасаа болоод тэр шүү дээ. Ингээд гудамжны хоёр талаар явж саналаа өгч байв даа. Дүн гарахад Шашинтан ба Ногоон нам суудал авсангүй. Харин МАХН 30, МоАН 14, МСДН гурав, МҮДН гурван суудал авсан бөгөөд хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөснийг мэдэх учир орхисугай. Ерөнхийлөгчтэй болсон, Үндсэн хуулиа баталсан гээд явчихна шүү дээ.

 

  1992 онд шинэ батлагдсан Үндсэн хуулийн дагуу сонгуулийн шинэ тогтолцоотой болов. Мажоритор, хувь тэнцүүлэх гэсэн үгтэй ч болоод авав. Ингээд олон мандаттай мажоритар системийг сонголоо. Сонгуулийн дүнд МАХН 76 суудлын 71-ийг нь авч, ардчилсан хүчнээс ердөө таван хүн энэ парламентад орсон юм.

 

    1996 онд парламетад үнэмлэхүй суудал авсан МАХН дахин ялахын тулд сонгуулийн шинэ систем баталсан ч мөрөөдөл нь талаар болж ялагдав. Дүн гарахад МАХН 25, Ардчилсан холбоо эвсэл 50, МУНН нэг суудал авчээ. Энэ бол эвсэл хэлбэрээр түүхэнд АН-ын төрийн эрх дангаараа барьсан ганц тохиолдол. Тэгээд хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөснийг бид сайн мэдэх учир орхисугай. Дөрвөн Засгийн газар байгуулагдсан, гурван гишүүнээ “хар гэрт” хийсэн гээд л явж өгнө шүү дээ.

 

    2000 онд сонгуульд сонгуулийн системээ өөрчлөөгүй орсон. Ардчилагчид татгалзсан юм. Энэ системийн горыг амссан МАХН уг нь өөрчлөе гээд байлаа л даа. Гэвч ардчилагчдын санаснаар болоогүй. МАХН 72, АН нэг,ИЗН нэг, Эх орон-МАШСН нэг суудал авч, бие даагч Л.Гүндалай УИХ-д орж ирсэн юм. Тэгээд хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөснийг мэдэх учир түр орхисугай.

 

    2004 онд МАХН яг АН-ын алдааг давтсан юм. Тиймээс ялна гэж таамаглаад сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй. Уг нь АН-ынхан өөрчлөе гээд байсан юм. Гэвч МАХН ялагдсан. Гэвч АН ялсан гэхэд бас эргэлзээтэй. Тэд 34 суудал авсан юм. Бас гурван бие даагч нь ялаад гараад ирсэн. Өөрийнхөө намын хүнтэй өрсөлдөөд шүү дээ. Тэгээд эвссэн, тарсан, “Бүдүүн бүлэгт” орсон гээд зөндөө үйл явдал өрнөв.

 

    2008 онд АН 25 суудал авав. Сонгуулийн шинэ тогтолцооны ч олон гууль цухуйв. Тэгээд долдугаар сарын нэгэнд зодолдов. Таван хүний амь үрэгдэв гээд цаашаа хэрэг явдал хэрхэн өрнөснийг мэдэх тул орхисугай.

 

   2012 оны сонгуульд АН 31 суудал авлаа. Олонх  бус хамгийн олон суудалтай нам болов. Эвслээ. Одоо ч эвсээд явж байна. Харин өнгөрсөн хугацаанд тус намын дарга Н.Алтанхуяг 2,3 жил Ерөнхий сайдаар ажиллаад нөхдийнхөө “ачаар” буужээ.

 

  Таван нам нэгдэж, Ардчилсан нам гэх болсноос хойш тэд өнгөрсөн 15 жилд зургаан даргын нүүр үзлээ. 2000-2002 онд Д.Дорлигжав, 2002-2005 М.Энхсайхан, 2005-2006 Р.Гончигдорж, 2006-2008 Ц.Элбэгдорж, 2008-2014 Н.Алтанхуяг, 2014 оноос З.Энхболд даргалж байна. Харин Н.Алтанхуяг энэ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хамгийн олон жил ажиллаж, “мөнхийн генсек” гэсэн нэр авчээ. Эндээс онцлоход М.Энхсайхан, Н.Алтанхуяг нарыг даргалж байх үед АН ялалт байгуулж, Сүүлийн аль ч шатны сонгуулиудад байнга ялагдаж асан АН чухамхүү нөгөө муу нэрт Н.Алтанхуягийн үед Ардчилсан нам сүүлийн таван сонгуульд ялсан байдаг юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан хоёр удаа ялалт байгуулав. Юу үнэн бэ энэ үнэн юм. Мөн энэ  бол тэдний эвтэй байвал хүчтэй байдгийн жишээ. Бас шагнал гэмээр байна.

 

  Ингэхэд байна шүү дээ, Ардчилсан намын 13-ны жил мөн л хатуухан орсон юм. Тэр үед бүгд л “лааз” өшиглөж байв. Гадаадад суралцахаар хэсэг нь “дүрвэв”. Энд ганц Ж.Наранцацралт, энэ намд “урвасан” Л.Гүндалай хоёр л 72 улаантантай яс үзэлцэж байлаа.

 

  Одоо энэ намын 25-ны жил орж байна. Ямар ч байсан тун хатуу орж магадгүй гэдгийг угтах жил нь харууллаа. Намын дарга Н.Алтанхуягийнхаа Ерөнхий сайдын албыг  намын даргын албатай нь хуу татаад авчихлаа. Өөрсдөө шүү дээ. Ингээд ирэхээрээ л АН-д  “Ингэх гээд байсан юм” гэдэг кинотой тун адилхан үйл явдал өрнөдөг. Ялагддаг. Хэмхэлддэг. Өрсөлдөгч намынхаа идэш нь болдог. Могой гурав тасравч хор нь хэвээрээ байдаг болохоор МАН-ынхан ч энэ удаа АН-ын орж буй хатуухан жилд нуруун дээр нь халуун жин тавихыг үгүйсгэхгүй байна. Тиймээс 25 жилийг ардаа хийж, эрийн цээнд хүрсэн Ардчилсан нам өнгөрсөн алдаанаасаа хашир сууж, олсон ялалтуудаа баталгаажуулаач хэмээн гишүүд, дэмжигчид, сонгогчид чинь хүсч байгааг дуулгая. Хэн ямар намаас угшилтайгаа ор тас мартаж, “1206” гэсэн тоогоо  дээдлээд урагшилцгаа гэх байна даа. Ойн баярын мэнд хүргэе.

 

Д.Гал
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэн (112.72.13.226)
    АН одоо болно.Төрд гарахаараа хувьчлал хийхээс өөр юмгүй.чаддаг зүйл нь тэр.Бүгд мэдэж байгаа шү дээ.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • tbat (103.242.47.6)
    An iinhan ard tumen mini gej yariw daa iljig chini alban tushaaldaa hanachihsan bn le sain idej awaad stg taa moriltsgoo doo
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • МАН гишүүн (27.123.214.124)
    ӨМНӨГОВЬД. АН. Ын хэдхэн олигархи бүх эрх мэдэл мөнгийг хувааж авч байна баяр хүргэе 25 жил ойгоо АТГ д сайхан тэмдэглээрэй
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Үхсэн хойноо. Та бүхэнд ямар их итгэж найдаж харж хүлээж саналаа хичнээн өглөө. Одоо та нарын өмнөөс хүний өмнө нүүр харах ч эрхгүй чих халууцаад хэцүү болжээ. Одоо болно та нарт хууртагдаж ханалаа!!! Gexdee MAH goridoxgvi shvv!!! jinxene buzar xegvvrvvd
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.123)
    25 ЖИЛ ДЭМЖЛЭЭ ХҮЛЭЭЛЭЭ ТЭГСЭН ЭЛБЭГДОРЖ ЦЕНЗҮҮРГҮЙ ЯРИАН ДЭЭРЭЭ ДАХИАД 25 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГООРОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭЭД САЙХАН БОЛНОО ГЭХ ЮМ ХӨӨРХИЙ НӨГӨӨ АРД ТҮМЭН НЬ АШИГТ МАЛТМАЛЫНХАА ХУВЬЦААГААРАА БАЯН САЙХАН ХӨГЖИЛТӨЙ АЗИЙН КАТАР ,БАР УЛС БОНО ГЭЭД УРД НЬ ХОШГИРУУЛСАН ҮГЭНД НЬ БҮР ИТГЭЧИХЭЖ ОДОО ТЭР ОЮУТОЛГОЙ,ТТ -ОО МАРТ ТЭРИЙГ ЧИНЬ БИД АЛИ ЭРТ АВААД АЙЛД ӨГЧИХСӨН ГЭЭД Л ОЙЛГУУЛЧИХ ШИГ БОЛНО ЛЭЭ ДЭЭ АРДЧИЛСАН ПИЗДААНУУДЫН АРАНШИН ГЭЖ ГИШҮҮД НЬ ГЭЖ ТОЛГОЙ ЭРГЭЧИХСЭН ХЭДЭН БОЛОВСРОЛГҮЙ ӨДРИЙН ХООЛНЫХОО ТӨЛӨӨ ГҮЙСЭН НОВШНУУД АРХИ АВГАЙ АЛААНААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ НОВШ ГЭЖ
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • баабар (180.149.78.20)
    эд нар идсэн ууснаа нуух гэж их сандрана даа. ардчилсан феодалийн нам
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.131)
    BAABARAARAA ABORT HIILGUULEN EMCHLUUL SERGEHGUI BOLSONDOGOO
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • оюутан залуу төгсөө (112.72.13.223)
    Үхсэн хойноо. Та бүхэнд ямар их итгэж найдаж харж хүлээж саналаа хичнээн өглөө. Одоо та нарын өмнөөс хүний өмнө нүүр харах ч эрхгүй чих халууцаад хэцүү болжээ. Одоо болно та нарт хууртагдаж ханалаа
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    4 цаг 36 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    7 цаг 30 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 цаг 43 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    8 цаг 2 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    8 цаг 14 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    9 цаг 1 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 20 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    9 цаг 54 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    9 цаг 59 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    10 цаг 34 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    11 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    11 цаг 34 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    12 цаг 28 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    13 цаг 10 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    13 цаг 21 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    13 цаг 22 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    13 цаг 28 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    14 цаг 20 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    14 цаг 24 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    14 цаг 27 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК