Төрийн ордноо өнөөдөр эхэлсэн “Эдийн засгийн форум-2015” форум үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилж байгаад дууслаа.
Салбар хуралдаанууд “Хөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам”, “Монгол Улсын зээлжих зэрэглэл”, “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт” зэрэг сэдвээр үргэлжилсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид Засгийн газар шинээр байгуулагдах бүрийд төрийн бодлого өөрчлөгддөг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэх том шалтгаан болж байгааг санууллаа.
Мөн хөрөнгө оруулалтыг татахын тулд Оюутолгой, Тавантолгой төслүүдээ урагшлуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, стратегийн салбарт төр бизнес хийдэггүй байх зэрэг саналуудыг хэлсэн юм.
Эдийн засгийн форум маргааш хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Баасан гариг, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд
9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Их танхим: Монгол Улсын хөгжлийн стратеги, бодлого ( vision)
11:00-11:30 Цайны завсарлага
Салбар хуралдаан:
11:30-13:00 Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага (мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
Б танхим: Монгол Улсын зээлжих зэрэглэл
13:00-14:00
Их танхим: Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/
14:00-15:30
Их танхим: Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
А танхим: Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес
Б танхим: МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30
Их танхим: Найрсаг Улаанбаатар
А танхим: МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
Б танхим: Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?
17:30-18:00 Их танхим: Нэгдсэн хуралдаан