Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Багануур дүүрэгт ажиллаж байна. Гишүүн ажлын хэсгийн хамт Багануур дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд ажилласнаар тойрогт хийх ээлжит ажил эхэллээ. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Багануур дүүрэг нийт иргэдийн дүүргийн 34 хувь нь буюу 9522 иргэн газар өмчилж авсан байна. Одоогоор Нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр хувьтай, хамгийн олон иргэн газраа өмчилж авсан дүүргээр тодроод байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хоёр удаагийн цахим газар өмчлөлийн аяны хүрээнд тойргийнхоо 3 дүүргийн бүх хороонд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн гэх мэт хүмүүст зориулж компьютертэй оператор ажиллуулан тэдний өмнөөс бүртгэлд хамрахад нь тусласан явдал энэхүү амжилттай салшгүй холбоотай юм.2015 онд Багануур дүүргийн 2 дугаар хороо Булагтайд 7000 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд уг ажил хийгдсэнээр иргэдийн 50 хувь нь газраа өмчилж авах болно. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Багануур дүүрэгт газар өмчилж авсан 5 иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг гардуулж өгөв.
Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний ажлын даалгавар нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хараахан ирээгүй байгааг дүүргийн удирдлагууд уламжлаадуг ажлыг гүйцэтгэх шийдвэрийг яаралтай гаргуулж өгч, анхаарч ажиллахыг гишүүнээс хүссэн байна.