Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “нялх амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэл өнөөдөр суллагдана. Түүнд Улсын дээд шүүхээс 1 жилийн хорих оноосон. Уг ялын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байсан. Харин өнөөдөр 10-11 цагийн хооронд суллагдах юм. Г.Сарангэрэл нь өнгөрсөн оны гуравдугаар сард гурван найзын хамт хар тамхи хэрэглэж байхдаа баригдаж ийнхүү ял сонссон юм.
Д.Ундрах /24tsag.mn/