УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатарыг “нэр төр, алдар хүндэд халдсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараасан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр цагдаад хандсан байна. Энэхүү гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
УИХ-ын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй МҮОНРТ- ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатарыг шүүх хурлын тов энэ сарын 6-нд болохоор болсон байна.
УИХ-ын дарга З.Энхболд нь МҮОНРТ-ийг “архичдаар дүүрсэн, Цөөн хүний ажлыг 700 хүн хийдэг” хэмээн УИХ-ын индэр дээрээс зарласан бөгөөд үүний улмаас захирал асан М.Наранбаатар “Энэ нь бүхэл бүтэн байгууллагыг доромжилж, нэр төрд халдаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан" гэх үндэслэлээр шүүхэд өгсөн ч хэрэгсэхгүй болгосон байдаг.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)