Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн сургуулийн буудал өнгөрөөд авто замын осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг НОГТ-т өгчээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Grace загварын микро автобус автомашин Kaмaз загварын ачааны автомашинтай мөргөлдөж 4 хүн хавчуулагдсан байсныг аюулгүй байдлыг ханган гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/