Өчигдрийн эдийн Засгийн форумын хамгийн анхаарал татах зүйл нь Баабарын иргэний хөдөлгөөнийхөн жийптэй жагсдаг болоод удахгүй нисдэг тэрэг хөлөглөх хэмжээнд хүрнэ, Ч.Сайханбилэгийн итгэлцэл, Сайд Д.Цогтбаатарын орон сууцны зээлийн урьдчилгааг 10 болгож бууруулна гэсэн санаанууд байсан. Тэгвэл Эдийн Засгийн өнөөдрийн чуулганд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын дэвшүүлсэн "ТУГ бодлого" гэсэн санаачилга анхаарал татаж эхлэв. Тэрээр сүүлийн хоёр жилийн турш урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлыг ярьж ирсэн. Энэхүү хөгжлийн бодлогоо "Туг бодлого" хэмээн өөрчилж байгаа бололтой. Т гэдэг нь тогтвортой, тэргүүлэх, тодорхой, У гэдэг нь урт хугацааны, уялдаатай, уян хатан, Г гэдэг нь гарцтай, гаргалгаа нь зөв гэсэн утга агуулга илэрхийлж байгаа гэж тайлбарлав. Удахгүй УИХ-аар хэлэлцэх хөгжлийн бодлогын ерөнхий томъёлолыг Монголд хэрэгжиж байгаа 400 гаруй бодлогын ТУГ болсон бодлого гэсэн агуулгаар гаргах гэж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)