Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд согтуу иргэний гав салгах гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Б гүн согтолттой, гавласан гавны түлхүүр дотроо хугарсан, гавыг тайлах боломжгүй байжээ. Тиймээс тасдагч багажаар салгаж чөлөөлөн эмчид шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)