Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗ-ийн чуулганыг хааж хэлсэн З.Энхболдын хэлсэн үг

2015-4-03
0
ЖИРГЭХ

        Эрхэм хүндэт зочид оо,

   Та бүхний амрыг эрэн мэндчилье.

 

       Энэ жилийн эдийн засгийн чуулган нэг талаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан бизнесийн мөчлөгийн хүнд үе, нөгөө талаас Монголын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг илүү бодитойгоор томъёолох шаардлага тулгарсан онцгой үед болж байна.

 

Үнэхээр ч өнөөгийн эдийн засагт үүссэн хүндрэл нь бидэнд эдийн засгийнхаа салбаруудын харилцан үйлчлэлийг зөв ойлгох, бодлогын гажуудлаа засаx, төлөвлөсөн бүтээн байгуулалтаа шамдан хийхийг шаардаж байна. Энэ жилийн эдийн засгийн чуулган нь Монголын эдийн засгийн богино хугацааны савлалт, урт хугацааны чиг хандлагыг олон талаас нь хөндөн ярилцсан нь сайшаалтай байна.

 

Монголын бодит эдийн засгийн онцлог, түүнд тулгарч буй шинэ сорилт, шинэ боломжуудын талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя.

 

Хэдхэн жилийн өмнө манай эдийн засгийн өсөлт жилийн 17 хувьд хүрч дэлхийд гайхагдаж байсан. Харин энэ их өсөлт 3-хан жилийн дотор 7.8 хувь хүртлээ буурлаа. Эдийн засгийн өсөлт ингэж хүчтэй саарахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөллөө.

 

1 дүгээрт, манай эдийн засаг түүхий эдийн үнэ, эрэлтээс шууд хамааралтай  байна.

 

2 дугаарт, эрдсийн үнийн савлагаа, динамик чиг хандлагаас хамааран энэ чиглэлд орох хөрөнгө оруулалт огцом өсч, буурдаг нөлөөлөлтэй.

 

3 дугаарт, нэгэнт нийт эдийн засгийн хэмжээ бага, бас уул уурхайн хөрөнгө оруулалт нь богино хугацаанд огцом цутгасан хэлбэрээр явагддаг тул манай эдийн засагт маш том савлагааг бий болгож байна. Жишээлбэл, 2011-2012 онуудад 4 тэрбум ам.доллар давж байсан гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь зөвхөн Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалт байсан.

 

Түүнчлэн, манай төсвийн орлогын 20-30 хувийг уул уурхайн салбараас олдог гэдгээрээ манай улс дэлхийд маш дээгүүр, эхний 30-д жагсдаг. Тиймээс уул уурхайн салбар манай төсөвт хүчтэй нөлөөлдөг. Үүнийг үл харгалзан уул уурхайн салбарын орлогоос хамааран зардлаа хүчтэй тэлсэн хэт "pro-cyclical" төсвийн бодлого явуулсан нь асуудлыг улам хүндрүүллээ.

 

Уул уурхайгаас хамааралтай жижиг эдийн засагт хүчтэй савлaгаа байнга нүүрлэх юм байна гэдгийг бид хатуу ойлгож, сургамж авсан жилүүд байлаа. Манай улс  шиг хөгжиж буй орны хувьд бизнесийн мөчлөг нь гүнзгий савлагаатай байдаг нь түгээмэл үзэгдэл юм.

 

Монголын эдийн засгийн бас нэг онцлог нь дэд бүтэц, уул уурхайн бус салбарууд харьцангуй сул хөгжсөн байдал мөн.

 

Тэгэхээр манай эдийн засгийн үндсэн бодлого нь түүхий эдийн богино хугацааны мөчлөг бүхий савалгаатай зөв харьцах, урт хугацааны өсөлтийг бий болгох дэд бүтэц, аж үйлдвэрээ тэтгэсэн хөрөнгө оруулалтыг хангах гэсэн хос бодлогоор тодорхойлогдоно.

 

Аж үйлдвэржилтийн суурийг тавих нь улс орны хувьд чухамдаа хүүхэд эхлээд уншиж, бичиж сурдагтай адил зайлшгүй дамжих ёстой хөгжлийн үе шат юм. Нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байж бид үндэсний баялгаа бодитойгоор өсгөж чадна. Ингэснээр манай эдийн засаг илүү тогтвортой болж хурдтай өснө.

 

Хамгийн энгийн жишээ хэлье. Дэлхийн зэсийн үнэ ганц жилийн дотор 2-3 дахин өсч буурах нь энгийн үзэгдэл байхад зэс ашиглан хийдэг тоног төхөөрөмжийн үнэ бараг савладаггүй гэж хэлж болно. Ямар ч зэсийн нөөцгүй Япон, Солонгос, Тайвань гэсэн 3 улс нийлээд электрон төхөөрөмжийн доторх хэвлэмэл зэс хавтангийн дэлхийн зах зээлийн 40 хувийг үйлдвэрлэж байна. Тэгвэл бид өөрсдийн зэсээ ашиглан энэ харьцангуй энгийн технологи бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлийн тэн хагасыг эзэлье гэсэн амбицтай байж яагаад болохгүй гэж.

 

Аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ манай нийт өрхийн тэн хагас нь хамрагддаг ХАА-н салбарын хөгжлийг мөн онцгой анхаарах ёстой. Ингэх нь ажил эрхлэлтийг тогтворжуулж, дотоодын зах зээлийг хөгжүүлэх суурь болно. Азийн орнуудын туршлагаас үзэхэд ХАА-н салбар нь дундаж давхаргыг бэхжүүлэх, дотоод зах зээлээ тэлэх суурь болж улмаар экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болж өгсөн байна.

 

Бид үндэсний баялгаа арвижуулахдаа ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах ёстой. Эс тэгвэл, түүхий эдийн зах зээлийн савлагаа нь хөдөлмөрийн зах зээл дээр маш том сөрөг цохилтыг байнга үүсгэнэ. Энэ нь үндэсний чадварлаг ажиллах хүчин тогтвортойгоор дадлагажин, бойжиход саад болж улмаар хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлнө.

 

Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Бид сүүлийн хоёр жилийн турш төгрөгийн ханш уналаа гэж хэт улстөржсөн. Гэтэл төгрөгийн ханшийн уналт нь уул уурхайн бус салбарын экспортод маш таатай орчин бүрдүүлж байгааг одоо хүртэл зохих ёсоор нь үнэлэлгүй явж иржээ. Төгрөг сул байсан сүүлийн ганц жилийн дотор манай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн зарим салбарын экспорт 25-60 хувиар нэмэгдсэн байна. Уул уурхайн бус экспорт.

 

Өргөн уудам нутагт хүн ам нь сийрэг тархан суурьшсан манай улсын хувьд дэд бүтцийн зардал их байдаг тул Засгийн газрын зардал ч өндөр байхаас өөр аргагүй. Мэдээжээр, Засгийн газрын орлогод уул уурхайн салбар том жин дарж байгаа. Тиймээс уул уурхайгаас хэт хамааралтай энэхүү бодит байдал ойрын ирээдүйд хүссэн хүсээгүй үргэлжилнэ.

 

Мөн түүхий эдийн үнэ, эрэлт огцом унасан үед бид зээл авах замаар амин чухал хөрөнгө оруулалтаа унагаахгүй авч явж чаддаг байх ёстой. Дашрамд хэлэхэд, манайхаас өөр өрийн таазтай улс тийм ч олон биш. Жишээлбэл, 2013 оны 8-р сарын байдлаар АНУ, Дани, Кени, Малайз, Намиби, Пакистан, Польш зэрэг цөөн улс өрийн таазтай байжээ. Эдгээр орнууд олборлох үйлдвэрлэл багатай байгаа нь санамсаргүй хэрэг биш байx. Манайхаас илүү байгалийн баялгийн орлоготой хэрнээ, өрийн таазтай улс гэвэл зөвхөн Малайз байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь олборлох салбараасаа хүчтэй хамаардаг олон улс өрийн таазгүй байгааг харж болно.

 

Байгалийн баялгаас олж буй орлогыг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад төр, иргэд, компаниудын хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын түншлэл гэж байдгийг та бүхэн сайн мэднэ. Монгол улс 2006 онд энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхээ тунхагласан. Манайд үйл ажиллагаа явуулдаг Centerra Gold, Rio Tinto, Sumitomo зэрэг дэлхийн том уул уурхайн компаниуд энэ санаачлагад нэгдсэн байдаг.

 

Үүнтэй холбоотойгоор, УИХ-ын чуулганы 2015 оны 2 сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрдэс Баялгийн Салбарын Ил Тод Байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл батлагдсанаар уул уурхайн компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, мэдээллийг нээлттэй байлгах, нэг цэгт төвлөрүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн, уул уурхайн компаниудын талаарх үнэн бодитой мэдээлэл авахад хялбар болно.

 

Манай эдийн засагт үүсээд байгаа бас нэг шинэ боломж нь манай хоёр хөрштэй холбоотой. Өнгөрсөн намар Хятадын ерөнхийлөгч Си Зиньпин, Монгол Хятад Оросыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх саналыг дэвшүүлсэн. Энэ нь Монгол, Орос, Хятадын хоорондын зам тээврийн уялдааг сайжруулах, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх боломж олгоно. Мөн энэ санаачилгын хүрээнд улс дамнасан цахилгаан эрчим хүчний шугам барихыг зорьж байгаа. Энэ шугамыг ашиглан бидэнд Хятад руу эрчим хүч экспортлох боломж бүрдэнэ. Хятадын хотуудын хурдтай хөгжлөөс үүдэн эрчим хүчний эрэлт хэрэгцээ маш хурдтай өсч байгааг та бүхэн мэднэ.

 

Манай улсын хувьд АНУ, Япон, ХБНГУ, БНСУ болон бусад гуравдагч хөрш орнуудгүйгээр хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх нь амаргүй. Сар гаруйхны өмнө Монголын эдийн засагт гарсан нэг том онцлох үйл явдал бол Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Монгол Улсын Их Хурал уг түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэж баталсан. Япон улсын парламент ойрын хугацаанд батлана гэдгээ илэрхийлээд байна.

 

Япон улс өмнө нь 14 оронтой түншлэлийн гэрээ байгуулсан. Харин Монгол Улсын хувьд Япон нь чөлөөт худалдааны гэрээ хийсэн анхны орон болж байна. Гэхдээ чөлөөт худалдаа нь монголчуудын хувьд цоо шинэ ойлголт биш. Тухайлбал монголчууд 13-15 дугаар зуунд Торгоны зам, Номхон далайн эргийн замаар холбогдсон Евразийн өргөн уудам нутгийг бүрхэх худалдааны чөлөөтэй, аюулгүй бүс нутгийг бий болгож байлаа.

 

Японтой байгуулсан түншлэлийн гэрээ нь Торгоны замын нэгэн адил манай гадаад худалдааны эргэлтийг сайжруулах нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү түншлэлийн цар хүрээ нь дан ганц гадаад худалдаагаар хэмжигдэхгүй. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж буйтай холбоотойгоор, манай улс нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч, Японы аж үйлдвэрийн глобаль сүлжээнд нэгдэн орохыг зорьж байна.

Аж үйлдвэр өндөр хөгжсөн Японтой хамтран ажиллаж боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Японы компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч хууль эрхзүй, дэд бүтцийн орчинг бүрдүүлэх талаар цаашид анхаарч ажиллах нь зүйтэй. Японы хөрөнгө оруулалтаар технологийн чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдан амжилттай ажиллаж байгаа нь сайшаалтай. Ийм төрлийн хамтын ажиллагаа нь зөвхөн өндөр технологид суралцах давуу талтай төдийгүй аж үйлдвэрийг амжилттай хөгжүүлэхийн үндэс болсон менежментийг нутагшуулах, хөдөлмөрийн хүний ухамсрыг бүрдүүлэх, монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 

Монголын эдийн засаг нь олон талтай, маш баялаг динамиктай эдийн засаг. Энэ бүхнийг бид жилдээ ганц удаа цугласнаар хэлэлцэж дуусахгүй. Энэхүү чуулганаар яригдсан асуудлууд болон хөндөж амжаагүй олон чухал сэдвийг бид тогтмол хэлэлцэж, илүү нарийн тоо баримт түшин судалж, үр дүнг нь Монголын эдийн засаг, нийгмийн бодлогод бүтээлчээр тусгах нь зүйтэй.

 

Чуулганы нийт оролцогчид, зохион байгуулагчдад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Улаанбаатар хот 2014.04.03

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.106.127)
    Yun itgel metgel vee,,, erh ashig gej bdgiim! Tegeed ch tsuun hed bayajdag, ard tumendee naaldatsgui uul uurhai ogt hereggui!
    2015 оны 04 сарын 05 | Хариулах
  • Baagii (173.2.148.140)
    CHI ODOO BOLI. Itgel algsan bol yadgiig medeh uu.Ergeed guidaggui yum. Zugeer l ooriinhoo amiig Horlodog yum gutamshig aa.Daraagiin humuus chini chinii aldaag oilgoj shinier Itgeltsel bii bolgood Itgedeg yum. Chi uhej dald or
    2015 оны 04 сарын 05 | Хариулах
  • Baagii (173.2.148.140)
    CHI ODOO BOLI. Itgel algsan bol yadgiig medeh uu.Ergeed guidaggui yum. Zugeer l ooriinhoo amiig Horlodog yum gutamshig aa.Daraagiin humuus chini chinii aldaag oilgoj shinier Itgeltsel bii bolgood Itgedeg yum. Chi uhej dald or
    2015 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.172)
    Mgliig svirvvlj bga shdee chi nobsh
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Хэлэдцэх,ярилцах чинь хэтэрч, хийх бүтээх чинь хоцорч байна даа дарга гуай минь. Хэлэлцэх, ярилцах бүрд чинь хэдэн төг урсч буйг тооцсон уу? Тагжаахай минь.
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    8 цаг 51 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    12 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    14 цаг 16 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    15 цаг 48 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    16 цаг 35 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    16 цаг 51 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 58 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    17 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    17 цаг 46 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    18 цаг 27 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    18 цаг 50 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    18 цаг 51 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    18 цаг 54 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    19 цаг 37 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    19 цаг 44 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    19 цаг 50 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    20 цаг 39 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    21 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    21 цаг 25 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК