МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллажээ. Чөлөөт бүсэд онцгой анхаарал хандуулж, зөв менежментээр удирдахгүй бол бахь байдгаараа үлдэх нь гэдгийг олон жил ярьж байгаа ч дорвитой ажил хийхгүй байгаа нь үнэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу иргэд хөнгөн тэргээр гарч амьжиргаандаа нэмэр болдог байсан. Гэтэл өнөөдөр ОХУ-руу сарын хугацаанд визгүй болсноос хойш өдөрт 2000 автомашин хил давах хязгаар гүйцдэг болж. Мөн орон нутагт хөгжил байхгүй учраас иргэдийн нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ ихээхэн дутагдалтай байдаг аж. Жишээ нь, эмнэлэг найман ортой, түүнд хэвтье гээд бүртгүүлэхээр 55 дугаарт бичигдсэн тухайгаа орон нутгийн иргэн ярьсан байна. Өөрөөр хэлбэл, гурван сарын дараа эмнэлэгт хэвтэнэ гэсэн үг. Үүнийг анхаарах цаг болсон хэмээн иргэд хэлж байв.
Орон нутагт ажиллаж буй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уулзалтын үеэр “Урьд нь сумын засаг дарга жилдээ ганц сая төгрөг 275 сая, аймгийн ЗД 10 сая байсан бол 10 тэрбум болчихсон. Орон нутгийн хөгжлийн сан руу иргэд та бүхэн олонхоороо санал гаргаад явбал түүнийг ажил болгох ёстой. Бид тийм хууль баталж өгсөн шүү” хэмээлээ. Хойд хилийн онцлог сум гэдгийг харгалзан үзэж Шинэ сум буюу Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж МАН-ын гишүүд үзжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)