УИХ-ын гишүүн М.Батчимэг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Кондо Казүмасаг Төрийн ордонд хүлээн авч уулзсан байна.
Кондо Казүмаса 2015 оны VIII сард Токиод болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар танилцуулж, энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн М.Батчимэгийг урьсан Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгыг албан ёсоор гардуулан өгчээ. Уг чуулга уулзалтад дэлхийн улс орныг төлөөлсөн 100 орчим лидер эмэгтэйчүүд оролцох юм байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ Японы нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ихээхэн чухалчилж байгаа бөгөөд энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээ нь ч энэ зорилгод чиглэж байгаа аж. УИХ-ын гишүүн М.Батчимэг Ерөнхий сайд Абэгийн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, уг чуулга уулзалтад оролцох асуудлыг судалж ойрын үед хариу өгөхөө илэрхийлжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)