Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболдын дуулиант мэдэгдэл

2015-4-06
0
ЖИРГЭХ

        УИХ-ын дарга З.Энхболдын хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үг олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Одоо яригдаж байгаа Тавантолгойн төсөлд Монгол Улсын Засгийн газрын нөхцөл хугацаатай бол нөгөө талынх хугацаагүй, хариуцлага хүлээхээргүй байна. Иргэдийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тохиролцоогүй, нэмэлт хайгуул хийгээд хөрөнгө оруулалт хийх  нь тодорхойгүй байна. Ноцтой үр дагавартай гэрээ хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг  УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй. Хэрвээ УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гэрээ хэлэлцээ хийсэн сайд дарга нарыг огцруулах болно.

 

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.

 

Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.

 

Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна.

Энэ нь 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна.

Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно.

 

Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна.

 

Тухайлбал,

Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй байна.

 

Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна.

 

Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.

 

Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье" гэлээ.

 

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд зарим улс төрчид уг асуудлыг яаралтай ажил хэрэг болгохын тулд заавал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж хэлсэн билээ.

 

Тэгвэл УИХ-ын дарга уг асуудлыг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн хатуу байр суурьтай байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зочинф (182.160.38.219)
    ТӨСЛИЙГ НЭЭЛТТЭЙ ТАВИАЧ ЭЭ УНШМААР БАЙНА ХЭН НЬ ҮНЭН ХЭН НЬ ХУДАЛ ЯРИАД БАЙГААГ БИД МЭРГЭЧ БИШ ЯАЖ МЭДЭХИЙН БЭ энхсайхаан ЮУГ НЬ НУУГААД БАЙГААН
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    Энэ одоо өөрийгөө хэн гээд бодцын болоо. Зүгээр Женкогийн гар хөл болж жижгэрч байгаагаа цаашилбал Орост эх орноо худалдаж байгаагаа шууд хэлчихмээр юм. Тавантолгойн нүүрс урагшаа гараад эхэлбэл Оросын нүүрсний экспортод том цохилт болно. Мэдээж Хаа байсан алс дорнот юм уу Шинжаанаас оросын нүүрсийг авах Монголын урд цэгээс нүүрс авах 2-оос тээврийн зардлын маш их зөрөө гарна. Хятадын үйлдвэрлэлийн район нь урд хэсэгтээ байдаг. Таван толгойгоос нүүрс авах Хятадуудад илүү ашигтай болохоор Оросын нүүрс үнэгүйднэ. Ингүүлэхгүйн тулд Оросууд үхэн хатан манай улс төрчдийг худалдаж аваад хамаг юманд чөдөр тушаа болоод байгааг хүмүүс анзаармаар юм. 2-рт энд Женко, MCS 2-ын цусгүй тулаан болоод байгаа юм билээ. Женко улсад татвар төлөлт, оруулсан оруулсан хөрөнгө оруулалтаараа MCS-ийн хаана ч хүрэхгүй байж Тамын тогоогоо ажиллуулаад байх юм даа. Ийм хар усан толгойтой люмпенгүүд манай улс орныг баллаж байнаа. Одоо яанаа.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • ганаа (150.129.142.204)
    Цайчихсан юм байна даа. ажлаас нь халаад дээрээс нь ял эдлүүл
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Батаа (27.123.214.119)
    Уул зи зөв л юм хөндөж бна даа. Үнэхээр ийм бгаа бол Зигийн зөв шүү та минь ээ
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ш.Цэцэгдэлгэр (203.91.118.82)
    Монголын ард түмэн хувьцаа эзэмших, хувьцааныхаа ноогдол ашиг авах боломжийг нээгээч.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ш.Цэцэгдэлгэ (203.91.118.82)
    Монголын баялагийг яагаад ард түмэнд нь хүртээхгүй хэдхэн хүний эрх ашигт нийцүүлдэг юм бэ? 1072 хувьцааг үнэт баялаг болгох шаардлагатай. Ард түмнээ битгий дорд үзээд байгаач. Ард түмэн чинь ухаантай гэдгийг хэлэх байна.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ш.Цэцэгдэлгэр (203.91.118.82)
    Таван толгойн гэрээ хэлэлцээрийг маш нухацтай авч үзэх нь. Хэдхэн хүн эрх ашгаа бодож гарын үсэг зурж байдгаа зогсоох хэрэгтэй. Урьд талын сургамжтай гэрээ байсаар байхад ахиад л яарч зураг шаардлагагүй. Монголын ард түмэнд ашигтай, ард түмний өмч гэдгийг санахтүн.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.13.122)
    Баттулга, З.Энхболд 2 оросын талд үйлчилж байгаа нь тодорхой. Баттулгын тэжээвэр гөлөг А.Гансүх З.Энхболдын туслах хийж байгаа. Баттулга сүүлийн үед юу ч дугарахааа больсон нь З.Энхболдоор могой бариулж байгаа хэрэг. Оросууд л Монголыг уул уурхайн өрсөлдөгч хэмээж бүх л гэрээ төслүүдийг нь тасалдуулахыг санаархаж байгаа. Оросуудын сүүлийн 100 гаруй жилийн геополитик бол Монголыг нэг их хөгжүүлэхгүй ч амийг нь таслахгүй байлгах явдал гэдэг нь бүр эртнээс мэдэгдсэн. Зөвхөн бамбай улсынхаа үүргийг биелүүлээд явахад л болоо гэж үздэг. Бүх хүмүүс Таван толгойг урагшлуулахыг зорьж байхад ганцхан эд нар л Оросын гар хөл болж яаж ийгээд л саад учруулахыг хичээгээд байгаа нь угаасаа ойлгомжтой. Уг нь эх орноосоо урвасан гэж шоронд хийх ёстой. Ядаж төрд гаргаж ирэхийг нь хязгаарлах хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      hudlaa shaahaa bolioch chi. Harin ch sain bodoj tungaah heregtei bh. Oyu tolgoig yasniig marttsiimuu haashain
      2015 оны 04 сарын 06
  • Зочин (112.72.13.158)
    Saagii komsoloch uchigdur gudamjnii ug hellegeer yun show ene ter yariad ineed hurgeed baisan be. Odoo zasgaas buusan ni deer dee. Yamar ail ger bolj togloj baigaa bish hashir burhinuudaa ajilaa ug uu
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.13.158)
    Ñàéõàíáèëýãèéí ÇÃ-ûí òàíõèì á¿ðýí á¿ðýëäýõ¿¿íýýðýý îãöðîíî. ßã ë öóíàìèéí äàâàëãàà øèã àð÷èãäàíà.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.253)
    Өчигдөр орой Ч.Сайханбилэг Гачууртыг ч ухна Тавантолгойг ч ухна энэ тэр даан ч том дуугараад байсан юм одоо огцрох цаг нь болчихож л дээ
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    за энэ энхболдыг улс төрд гаргаж болохгүй хүмүүсийн жагсаалтад оруулъя
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.46.199)
    Yamar aimar medegdel ve! Ene uls orond chine z.enbold nyamdorj metiin iim l hatuu samaruudaar dutaj bnldaa.z.enhboldiig burhan iveeg!
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
    • хэхэ
      хэхэ үхсэн элийний хатуу самар
      2015 оны 04 сарын 06
  • Зочин (122.128.234.186)
    Harin tiim yaraltai ajil hereg blgoh sanaatai erunhiilugchees ehleef zsrim neg uld turch setertri yumnuud hahuuli.avilgal avch baliar yumnuud horvood nuzgen irchiheed.delhiigees yavahdaa deelteigee yavsh gej bgaa n bh daa..3.han saya ard tumniig yadruu zudruu amidruulj bgaa unuufur erh barij bui ene erhmuud icheesei hen ta nariig songoson yaduu amidarch bui ard tumen songodon .chadaltai uhaantai aaviin huu garch ireed uls ornoo udirdaasai.tuuhend neree uleegeesei.gej zalbirah miny
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.128.234.186)
    Harin tiim yaraltai ajil hereg blgoh sanaatai erunhiilugchees ehleef zsrim neg uld turch setertri yumnuud hahuuli.avilgal avch baliar yumnuud horvood nuzgen irchiheed.delhiigees yavahdaa deelteigee yavsh gej bgaa n bh daa..3.han saya ard tumniig yadruu zudruu amidruulj bgaa unuufur erh barij bui ene erhmuud icheesei hen ta nariig songoson yaduu amidarch bui ard tumen songodon .chadaltai uhaantai aaviin huu garch ireed uls ornoo udirdaasai.tuuhend neree uleegeesei.gej zalbirah miny
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin (103.229.121.24)
    saihan bileg uhan ashiglan geed bh yum ard tumend ashig haragdhgui bol teriig yhaah yhaj yaahim noen uul heveerei ulden gachyyrtiig ashiglan geed l bh yum tiim yum estoi bhgui shuu bilgee
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Энэ нээрээ их ноцтой зүйл ярьсан байна шүү.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    8 цаг 50 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    12 цаг 51 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    14 цаг 14 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    15 цаг 47 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    16 цаг 33 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    16 цаг 49 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 56 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    17 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    17 цаг 44 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    18 цаг 25 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    18 цаг 48 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    18 цаг 49 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    18 цаг 52 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    19 цаг 35 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    19 цаг 43 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    19 цаг 49 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    20 цаг 37 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    21 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    21 цаг 23 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК