Яг одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. УИХ дахь АН-ын бүлэг А танхимд хуралдаж байгаа бол МАН-ын бүлэг Б танхимд хуралдаж байгаа юм. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг В танхимд энэ цагт хуралдаж байна. Намын бүлгүүд энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэж байр сууриа нэгтгэнэ.
Т.Энхэлээ