Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга асан Б.Үнэнбатыг энэ сарын 1-нээс ажлаас нь чөлөөлжээ. Тэгвэл түүнийг саяхан Улсын ерөнхий прокуророор томилогдсон М.Энх-Амгалан өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд ажлаас чөлөөлсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Учир нь М.Энх-Амгалан прокурор ажлаа аваад прокурорт олон дарга байна, зарим чиг үүргийг татан буулгая, шинэчлэл хийе хэмээн ийн Тамгын газрын даргаа ажлаас чөлөөлжээ. Гэвч шинэчлэл хийхдээ хуулиар өөрт олгогдоогүй эрх эдлээд байна гэдгийг эх сурвалжууд онцоллоо.
Тиймээс хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа Б.Үнэнбат эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахаар болжээ.
Сэтгэгдэл (5)