Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч эх сурвалжийн хэлж байгаагаар Ц.Нанзаддорж “Өөрөө ажлаа өгөөгүй. Харин булааж авсан” хэмээн хариулсан байдаг. Тэрбээр Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсны дараа ТӨХ-ны тамга тэмдгийг авч явснаас хойш ажил дээрээ ирээгүй байгаа хэмээх мэдээлэл тархсан. Ямартай ч тамгаа аваад зугатсан ТӨХ-ны экс дарга Ц.Нанзаддоржийн оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго түр орлон ажиллаж байгаа аж. Үүнтэй зэрэгцэн ТӨХ-ны дараагийн дарга нь Ерөнхийлөгчийн ойрын хүн ирэхээр зэхэж байгаа гэх шум ч тарж байна.
Сэтгэгдэл (1)