Монгол Улсын сайд М.Энхсайхан АН-ын бүлгийн хуралд яг одоо мэдээлэл хийж байна. Тэрбээр Тавантолгойн хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр Засгийн газар хуралдаж Тавантолгойн хэлэлцээрийг эцсийн байдлаар дүгнэн хэлэлцэнэ. Үүнээс өмнө тэрбээр намын бүлгүүдэд мэдээлэл өгч байгаа нь энэ аж.
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, сайжруулах шаардлагатай. Хэрвээ УИХ-аар хэлэлцүүлэлгүй гарын үсэг зурсан сайдыг огцруулна. Мөн дэмжиж гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийг огцруулах асуудлыг хөндөнө" гэсэн билээ. Тиймээс намын бүлгүүд уг асуудалд нилээн нухацтай хандаж байгаа юм.
М.Энхсайхан АН-ын бүлгийн хурлаас гараад сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)