Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зургаан даргын зураг төөрөг

2015-4-07
0
ЖИРГЭХ

 

  Аливаа байгууллагын ажил төрөл “№1” гэсэн хүнээсээ маш их шалтгаалдаг. Тиймээс юуны өмнө хэнийг даргаараа тавих вэ гэдэг хамгийн ээдрээтэй асуудлын нэг болдог юм. Хувийн компани ч яахав, уламжлуулаад залгамжлуулчихдаг учир усан тэнэг байсан ч захиралаар тавчихна. Нам харин үгүй. Сонгодог. Өрсөлдөнө. Ер нь ихэвчлэн лидер гэснийгээ тавьдаг юм. Тэгвэл  2000 онд янз бүрийн үзэл баримтлал бүхий таван нам нэгдсэний дараа дарга нь хэн болох бол гэдэг асуудал улстөрийн хавьцаа эргэлдэг хүн бүхэнд сонин байлаа. Таван өөр бодол, таван өөр арга барил, таван өөр авир араншинтай бүлэглэлийг нэг гэрт багтааж зангидна гэдэг үнэндээ тамын ажил байлгүй яав гэж. Түүнд орвол үг хэлдэггүй юм чинь 1000 гахай хариулсан нь хамаагүй дээр байж магадгүй. Тэгээд ч асуудлыг олон өнцгөөс хардаг, хэн нэгнээсээ огтхон ч айж эмээдэггүй, хэн хэнээсээ хараат бус, ерөнхийдөө үе тэнгийн залуус болохоор эхэндээ аливаа зүйл дээр алдах нь их байв. Ялангуяа эвсэл болж сонгуульд ороод эрх барьцгаасан дөрвөн жилдээ баллаж хаясан шүү дээ. Хамаг нэр хүндээ алдсан гэж хэлж болно. Бие биеэ дэгээдээд л. С.Зориг алагдлаа. Казиногийн гэгдэх хэрэг дэгдэв. Банк манк дампуураад л.

 

  Үнэн хэрэгтээ энэ бүхэн түүний сөрөг хүчин МАХН-д маш ашигтай туссан юм. Мөн залуу болохоор нь 70 жилийн түүхтэй өвгөн нам яаж л бол яаж тоглож байв. Ардчилагчид ч тоглуулж байв. АН-ын хийсэн улстөр МАХН-д оноо болон очиж байсан цаг үе л дээ. Ингэхэд Монголын ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ой болж байгаа ч энэ нам ирээдүйд буюу 2000 онд таван нам нэгдэж байгуулагдсан Ардчилсан намын үндэс, гол суурь нь байсан гэдгийг онцлох байна. Тиймээс энэ удаа 1990 оноос хойш бус харин Ардчилсан нам болсон 2000 оноос түүний “№1” гэсэн суудал дээр хэн хэн заларч асныг эргэн санацгаая. Мөн энэ намд даргын суудлын төлөө тэмцэл өнгөрсөн 15 жилд тасраагүй гэдгийг онцлох байна. Яагаад гэхээр МоАН, МҮАН, МСДН, МШАН, МАСМН гэсэн таван өөр  “эцэгтэй” хүүхдүүд насан туршдаа нэг гэрт амьдрахаар шийдэж, энэ айлын цаашдын ажил амьдрал өрхийн тэргүүн хэн байх вэ гэдгээс ихээхэн шалтгаалах болсон билээ.

 

Таван өөр “эцэгтэй” хүүхдүүдийн анхны дарга

 

Д.Дорлигжав 2000-2002 онд даргалав.  Тэрбээр таван өөр “эцгийн” тавын таван хүүхдийг нэг гарт зангидаж, нэг тийш хардаг болгох үүргийг хамгийн түрүүнд хүлээв. Үүнд шадар сайд байсан, Батлан хамгаалахын генералуудтай зууралдсан, “Эрдэнэтийн” халуун өдрүүдийг туулснаас гадна анхнаасаа ардчилсан хувьсгалын галд гараа ээж бус дүрж явсныг нь харгалзсан байх. Хуульч мэргэжил нь ч нөлөөлсөн биз. Зан араншин нь ч эхний ээлжинд тохирно гэж үзсэн биз. Юм юм үзэж, хатуу зөөлний жин банг тохируулж ирсэнийг нь ч бодолцсон байх. Тэгээд ч тухайн үед бусдадаа арай илүү нөлөө үзүүлж чадах нь тэр байв. Мөн өөрийнхөө Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Алтанхуягийг авсан юм. Тэд нэг нутгийн хүмүүс учир хэл амаа тун амархан ололцож байв. Тэр үед энэ хоёр хоёулаа л зөвлөх ярих гэсэн зөөлөн тактик баримталж байсан нь таван өөр “эцэгтэй” хүүхдүүд хоорондоо дасч зохицоход тун их нөлөө үзүүлсэн юмдаг. Гэвч намын ажил сайн явахаар намын даргын суудал сайхан харагддаг өвчин АН-ыг тойроогүй. Байсхийгээд л даргаараа оролдоно. Д.Дорлигжав ч энэ бүхнээс залхсан уу, яасан нэг л өдөр ажлаа өгөхөөр шийдсэн. Өгсөн. Гэхдээ хамгийн гол нь энэ хоёр жилийн хугацаанд АН-ын “халаасанд” дараагийн сонгуульд хэрэглэх нэлээд оноо хийж өгөөд явсан байдаг.

 

Дүрмийн дагуу ажлаа өгсөн дарга

 

  М.Энхсайхан 2002-2005 онд даргалав. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан, мэдлэгтэй, мэдрэмжтэй, гэхдээ жаахан зөрүүд гэдгээрээ алдартай нэгэн байлаа. Ардчилсан хувьсгалын галд гараа дүрж бус ээж явсан гэдгээрээ жаахан шүүмжлүүлдэг талтай. Бас таван “айлын” хүүхдүүдийг нэг гэрт оруулах гол санааг гаргасан нөхөр гэдэг юм. Мөн 1996 онд сонгуулийн штаб удирдсанаар ялалт авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх үнэлгээ ч түүнийг АН-ын дарга болоход нөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ 1996-2000 онд өрнөсөн бужигнаан түүний нэртэй ихээхэн холбогддогийг  нуух хэрэггүй. Огцорсон хүн шартай л хоцорч таарна шүү дээ. Ерөнхийдөө түүний үед нэгдэж нягтрах  замдаа улам орчихоод байсан таван өөр ”эцэгтэй” хүүхдүүд тарах шахаад байсныг бас хэлэх хэрэгтэй. Энэ бол М.Энхсайхны төрөлхийн авир араншинтай холбоотой юм. Тиймээс ч энэ гурван жилд АН-ынхан мөн л толгойгоороо оролддог зангаа тавиагүй. Байсхийгээд л М.Энхсайхныг өөрчлөх санал гардаг ч 2004 оны сонгуульд хоёр намтай эвсч ороод муугүй амжилт үзүүлсэн тул нэг хэсэгтээ энэ асуудал чимээгүй болсон. Гэвч тэрбээр 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон тул намынхаа дүрмийн дагуу ажлаа өгөв. Сунгаанд явсан. Үсэрсэн. Гомдсон. Нам байгуулсан. Одоо ямар явааг бид мэднэ шүү дээ.

 

“Айлын хүүхдүүдийг” аядуу болгосон дарга

 

Р.Гончигдорж 2005-2006 онд даргалав. Түүний цол гуншин, туулсан улстөрийн амьдрал зэрэг нь бөх Баянаа аваргын цол гуншинтай дүйхүүц хэмжээнд очоод байсан болохоор М.Энхсайхны халааг тун амархан авсан гэж болно. Тарах дөхөөд байсан АН хэмээх айлыг арай жаахан эв гавд нь оруулсан хүн Р.Гончигдорж яах аргагүй мөн. Гэхдээ С.Баярын стандарт бус Засгийн газарт гишүүд нь орж, өөрөө УИХ дахь “Бүдүүн бүлгийн” дарга болсон нь гишүүдийнхээ бухимдлыг асар их хүргэж байсныг хэлэх хэрэгтэй. Удалгүй Р.Гончигдоржоос намын даргын ажлыг авах асуудал тун тодорхой болоод явчихсан юм. Гэхдээ газар газраас ирсэн “айлын хүүхдүүдийг” арай аядуу болгосон дарга тэр байлаа.

 

Цавыг ан болгосон дарга

 

Ц.Элбэгдорж 2006-2008 онд даргалав. Шатрын хөлгөн дээр нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг хардаг мань хүн юуны өмнө ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийг товлоод намын даргыг ямар ч үнээр хамаагүй авах нь зүйтэй гэж үзсэн байх гэлцдэг юм. Гишүүдийн хувьд ч анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихвол гэсэн хүсэл эрмэлзлэл ихтэй байсан тул Ц.Элбэгдоржийг хүссэн хүсээгүй тойрон хүрээлэв. Үүнд мэдээжийн хэрэг Америкт суралцсан, сайхан ярьдаг гээд нөлөөлсөн хүчин зүйлүүд бий. Ерөнхийлөгч ч болсон. АН-ынхан ч бөөн баяр. Гэхдээ “долдугаар сарын 1” гэх хар өдөртэй түүний нэр холбогддог юм. Бас нам дотор үүссэн бага зэргийн цав нэлээд том ан болон хувирсан гэлцдэг билээ.

 

 “Мөнхийн генсек” хамгийн олон жил

 

  Н.Алтанхуяг 2008-2014 онд даргалав. Таван өөр “эцэгтэй” айлын хүүхдүүдийн дунд цав үүсч, ан гарсан тохиолдолд тэр энэ албыг авсан юм. Тэрбээр Ардчилсан хувьсгалын төлөөх тэмцэлд эхнээсээ халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явсан цөөхөн нөхдүүдийн нэг. Ер нь тэргүүн шугамд тулалдаж явсан байдаг юм. Мөн “Мөнхийн генсек” гэдэг нэртэй. Энэ бол намын нөхдийн нь зүгээр ч нэг өгчихсөн нэр цол биш. Харин үүний цаана асар өндөр үнэлгээ явдаг юм шиг санагддаг. Тэрбээр сагсан бөмбөгийн багаар бол нам дотроо маш сайн холбон тоглогч гэсэн үг л дээ. Үүнийг, “чулууг чулуу бус ус элээнэ” гэдэг зарчмыг маш баримталж ирсэнтэй нь холбон үзэж болно. Харин өөлөх гэсэн нэгний хувьд соцдек угшил, “Алтан гадас” жигүүр нь бай болоод байдаг тал бий. Гэхдээ л Ардчилсан нам байгуулагдсанаас хойш хамгийн олон буюу зургаан жил энэ албыг хашсан хүн яах аргагүй тэр мөн. Энэ хугацаанд Ардчилсан нам Ерөнхийлөгчийн болоод УИХ, орон нутаг, хотын гээд таван сонгуульд ялсан байдаг. Энэ ялалтууд тус намын даргатай шууд хамаатай. Яагаад гэхээр таван өөр “эцгийн” хүүхдүүд нэг гэрт амьдардагч цаанаа жигүүр мигүүр ургуулчихаад хэцүү байсан үед тэрбээр намын “№1” хүнийхээ хувьд зохион байгуулах ажлаа маш сайн хийсэн. Ямар ч байсан тэднийгээ сонгуулийн үеэр жагсааж чаддаг дарга байлаа. Ингэхэд аль ч улсын, ямар ч намын даргадаа өгөх үнэлгээ нь сонгуульд гаргасан амжилтаар хэмжигддэг.  Тэр агуулгаараа Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын үүргээ өнгөрсөн хугацаанд маш сайн биелүүлсэн хүн. Харин яагаад даргын суудлыг нь авах болсныг АН-ын нөгөө л архаг хууч өвчинтэй холбон ойлгож байна. Аргаа барсан хүүхэд л аавынхаа толгойгоор оролдоно гэдэг шиг юмс АН-д үе үе үүсдэг билээ.

 

Ирэх жил дүнгээ тавиулах "Үүрэг гүйцэтгэгч" дарга

 

2014 онооос З.Энхболд "даргалж байна". Түүнийг намынх нь залуу гишүүд дүрмийн бус дарга хэмээгээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн мэдэгдсэн билээ. Нэгэнтээ энэ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад хатуу хахир гэдгээрээ шахагдаж байсан түүхтэй юмдаг. Ямар ч байсан түүнийг угаасаа намын даргад тохирох авир араншинтай хүн биш гэлцдэг юм. Ялангуяа ирэх жил УИХ-ын сонгууль болох гэж байхад З.Энхболдоор дарга тавилаа гэж хуурай агсамнах нөхдүүд энэ намд нэлээд харагддаг юм. Гэхдээ тэр дотроо бодолтой, толгойдоо тооцоотой гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ чигээрээ дарга хэвээрээ байвал ирэх жил дүнгээ тавиулна. Онц авбал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн биеэр үзээд алдахыг хэн байг гэхэв. Бие жижигдэж, бэлчээр багадах биш. Харин муу дүн авбал хэрхэхийг өдгөө хэн ч хэлж таахын аргагүй биз ээ.

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (180.235.186.21)
    An-iin darga Enkhboldod ajliin amjilt husee.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.131)
    Хүнд үед АН ыг үүрсэн Алтанхуягаас бусад АН ын худлаа цаасан малгай шүү МАН ын хамгийн их үзэн ядалтыг хүргэсэн дайсан Алтанхуяг байлаа Чөтгөр МАН ыг айлгадаг сахиус загалмай болсон Алтанхуяг 2016 оны сонгуулийг удирдвал МАН дахиад шалны алчуур болно
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (178.165.131.243)
    HOORHII BUGD LUIVIVARCHID BAIJ BILEE AN BOL SONOJ DALD ORJ BAIVAL TAARSAN LUIVARCHDIIN BULEGLEL
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • oogii (202.21.116.162)
    ene dur esgesen ardchilsan nam mongoloos zailaasai..bat uul elbegeegee daguulaad zailaasai aluurchin awilgachid.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.121.251)
    монголчууд хууччуулаас ихээхэн залхаад одоогийн намуудын бодлогогүй холин бантан бодлогоос бүрэн залхраад шинэ бодлого шинэ салхи авчрах намыгг ихээр хүсэх болсныг харж мэдрэх зоригтой зүрхтэй аавын хүү ээжийн охин алга уу
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • төлөгч (103.229.121.251)
    ан тасарч шинэ намууд болвол цаашдынх зам мөрт нь тустай ба өөр өөрийн гэсэн бодлоготой илүү нэгдмэл намууд үүсэх болмой хэмээн төлөгт буулаа
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (202.21.118.98)
    Dorligoo dargiin huvid bol sain ajillasan gej boddog
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (122.201.22.144)
    AN songuulid navs yalagdana shdee.Ene shaltgaaniig Altanhuyag,bayartsogt,saihanbalag batbayar nar chini ali hezeenii hiicheheed bna.AN iig avrah gej hichneen hicheegeed amjilt oloh bolov uu daa Enkhboldoo.Naad nohduudaasaa salahgui bol medehgui ee barzgar l bna daa.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.242.47.6)
    Tagjgar metr duchuudee zailuulaachee
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.121.54)
    Bolovsrol,hamgiin gol ni toriin noyon nuruutai humuus hovor,havriin tenger shig hetsuu humuus,company ii zahiraluudiig avaad uls toriin noyon nuruugui temzegchgui bolson,odoo ikh hural garaad hun bur ni oor oor jum yaridag jum shig ,Ikh hurliin zarga,zasgiin terguun,ikh gishuud ni 3 oor zuil yarij bgaag ju gej oilgoh ve
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Thompson & Thompson сургалтын төв (112.72.13.249)
    Let’s reach success with English Зуны амралтаараа АВСТРАЛИ оронгоор аялангаа, хэлээ сайжруулж, гадаад орчиндоо танилцаж, туршлага судлах боломжийг Thompson Thompson сургалтын төв таньд болон таны хүүхдэд олгож байна. Зөвхөн 14-17 насны хүүхдүүдэд нээлттэй. Бүртгэл хязгаартай бөгөөд эхний багийн аялал 2015-06-01-нд болохыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг манай хаягаас болон доорх утасаар лавлана уу, Та дэлгэрэнгүй мэдээллийг 95046525 болон 76116565 дугааруудаас лавлана уу
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • АН-ын гишүүн (202.179.20.99)
    Ардчилсан нам байгуулагдсан 2000 оноос Ардчилсан нам биш олигархиудын нам болох алхамаа шийдэмгий,хорон аргаар хэрэгжүүлж ирсэн,намд бодлого гэж байхгүй зоосны нүхээр хорвоог хардаг болсон Соцдекүүд энэ намыг нам биш болгосон одоо тус тусдаа зам мөрөө хөөхгүй бол Монголын нийгмийг Ху,Соц хоёр намагт унагалаа АН-ын хэдэн мянган гишүүд ийм л бодолтой байна Зандаахүү хэдэн хогоо аваад өөрийнхөө намыг байгуулаад зайлаад өгөөч дээ
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    45 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    1 цаг 3 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    1 цаг 15 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    2 цаг 2 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 22 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    2 цаг 55 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    3 цаг 0 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    3 цаг 36 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    4 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    4 цаг 36 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    5 цаг 29 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    6 цаг 12 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    6 цаг 22 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    6 цаг 23 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    6 цаг 29 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    7 цаг 21 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    7 цаг 26 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    7 цаг 29 мин
  • "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
    7 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК