Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, тасгийн дарга байсан Д.Тогоонямд анхан шатны шүүхээс 5.1 жилийн ял оноосон юм. Тэгвэл тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа аж.
Түүнийг Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган ялласан юм. Харин түүнд хээл хахууль өгсөн гэх н.Цэдэнсамбад 1.1 жилийн ял оноосон байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/