Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт Багануур дүүргийн иргэн 55 настай, эрэгтэй УАЗ-469 автомашинтай ганцаараа хүүхдийндээ очоод буцаж явах хугацаанд төөрчихсөн гэсэн дуудлагыг 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгснөөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчдын бүрэлдэхүүн 3 хэсэгт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Өчигдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг “Бэрхийн булан” гэдэг газарт 5 албан хаагч, орон нутгийн 9 иргэний хамт 2 автомашинтай бүлэг Ар хүйтний ам руу чиглэлтэй эрэн хайх ажиллагааг 22:15 цаг хүртэл хийсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн 6 усчин аврагчид сураггүй болсон иргэний автомашин олдсон голын 50 метр мөсийг хуулан шумбалт хийж эрэн хайж байна.
Д.Ундрах /24tsag.mn/