Өнгөрсөн сарын 19-нд ЭХЭМҮТ-д Ланадексон эм дууссан тул “Монос фарм трейд” ХХК-ийн нөөцийн агуулах руу эмийн захиалга утсаар өгчээ. Захиалга дагуу 5 мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” сольж явуулсаныг эмнэлгийн эм олгогч шалгалгүйгээр хүлээн авсан нь олон хүүхдийг баллах шахсан. Тодруулбал эм солигдсоноос болж найман хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан юм. Тиймээс энэ асуудлаар НМХГ-аас ЭХЭМҮТ болон “Монос” группийн удирдлагуудад хариуцлага тооцохоор болсоныг бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус газраас ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар болсон байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)