Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОХХААБХ хоёр асуудал хэлэлцлээ

2015-4-07
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.04.07/ үдээс өмнө хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ.

 

Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарын хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 104 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндсэн хөгжлийн цогц бодлогоос 14,6 хувь буюу 14 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 83,2 хувь буюу 80 арга хэмжээ тусгагджээ. Энэхүү 104 арга хэмжээнээс 20 арга хэмжээ дутуу буюу хангалтгүй хэрэгжилттэй, үүний дөрвөн арга хэмжээнд Улсын төсвөөс хөрөнгө тусгагдаагүйгээс хангалтгүй хэрэгжсэн үзүүлэлттэй гарсан байна. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Г.Баярсайхан, Ж.Энхбаяр, Ж.Батзандан нарын гаргасан асуулт, тодруулгад салбарын сайд нар болон ажлын хэсгээс хариулт өглөө. Мөн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, үндсэн чиглэлийн биелэлт аргачлал талаасаа хангалтгүй орж ирсэн байна. Гол нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд тусгай газраа хадгалж авч үлдэх асуудал хангалтгүй байна. Тусгай хамгаалалттай газрыг авч үлдэх асуудал 30 хувьтай байх ёстой гэж байгаа ч 15 хувьд хүрээгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, манай улсын нийт малын тоо 52 саяд хүрсэн гэсэн статистик үзүүлэлт гарсан. Энэ нь байгаль орчинд хэр нөлөөлж байгаа эсэхэд тодорхой судалгаа хийж анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Байнгын хороо усны асуудлыг эргэн харах хэрэгтэй. Өнөөдөр усны бодлого гэж байхгүй байна. Өмнө нь Усны яамтай хүртэл байсан. Гадаргын усыг хадгалж хамгаалах асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Иймд усны асуудлыг төр, засаг анхаарч цэгцлэх цаг болсон. Түүнчлэн аюлтай хог хаядал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр гаргасан бодлогын бичиг баримт болон хуулиа эргэн харж үзэх шаардлагатай гэв.

 

Мөн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор хамгийн их хувийг эзлэх болжээ. Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд байгаль орчны салбарын хууль тогтоомжийг 2012 онд багцаар шинэчлэн боловсруулж батлуулсан боловч Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль зэрэгт зарим нэг харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал, хийдэл бий болгоод байгаа ажээ.

Хуулийн төсөлд, “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд 50 мянган төгрөгийн урамшууллыг ажлын 10 хоногт багтаан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Байгаль хамгаалах сангаас олгоно”, мөн “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг тээвэрлэхэд ашигласан тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлж, тухайн орлогын 70 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг тухайн зөрчлийн талаар мэдээлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно” гэсэн зүйл, заалтыг эргэн харж хэлэлцүүлгийн шатанд чамбайруулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргаж, бодит амьдралд нийцсэн хууль гаргах нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 58 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 59 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    13 цаг 23 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 55 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 42 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 58 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 5 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    16 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 53 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 34 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 57 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 58 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    18 цаг 1 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 44 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 51 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 57 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 45 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК