Өнөөдөр хоёр ажлын хэсэг хуралдах хуваарьтай байна.
Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэд хэсэг хуралдаж доорх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм. Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.
“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд болно.