Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүнд хаалттай Казингоос 35 тэрбумын татвар авна

2015-4-09
0
ЖИРГЭХ

        Өчигдөр Казиногийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Хуулинд зааснаар Казинод монгол иргэн орж тоглохгүй юм. Мөн хоёр байгууллагад Казино ажиллуулах эрхийг олгоно. Хаана ажиллуулах эрхийг нь Засгийн газар тогтоох юм.

 

Хуулийн төслийн талаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол

 

- Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

 

-Казино байгуулах нь Монгол Улсад чухал. Үүнийг дагаад тодорхой хэмжээнд спортын санхүүжилтийг казиногоос авдаг. Жишээлбэл томоохон хэмжээний шоу, спорт. Казиногоо дагуулаад худалдааны аж үйлдвэрийн сүлжээ үүснэ. Мөн казиног дагаад нийгмийн хэв журам, аюулгүй байдлын зохицуулалт шаарддаг. Казиногийн хуулийг дангаар нь баталж болохгүй.  Тиймээс казино байгуулах гэж байгаа бол аюулгүй байдлын статусыг хангаж, бүрэн камержуулалтыг хийх ёстой. Казино ажиллуулж байгаа бол хамгаалагчтай байгаа. Гэхдээ казинод ажиллаж байгаа хамгаалагч нь ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийн компанийн хувийн зохион байгуулалтад байж болохгүй. Төрийн хуулиар хамгаалагчид хуулийг биелүүлэх лиценз олгодог зохицуулалт хийх ёстой. Хэрвээ компани нь хууль бус зүйл хүсвэл хамгаалагч татгалзаж, хууль ёсны шаардлага биелүүлдэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд Казиногийн тухай хуулийн төслийг дагалдуулаад Хамгаалалтын тухай хуулийн төслийг оруулж ирэх хэрэгтэй. Ингэхгүй бол казиногийн системийг дагаад хамгаалагч хийж байгаа нөхөр хуулиас гадуур, зохион байгуулалтын бүлэг рүү орчихож болохгүй.  Хамгаалалтын дархлааг бий болгох хэрэгтэй юм.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

 

-1998 оны Казиногийн хуулийн дагуу ажилласан казино байхгүй. Тэр үед хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалтгүй байсан учраас Казиногийн хуулийг баталж гаргасан юм. Хууль хэрэгжүүлэх үед  эсэргүүцэж байсан хүмүүс гурван гишүүнийг татварын асуудлаар эрүү үүсгэсэн. Харин хуулийг хэрэгжүүлээгүй байхад нь хүчингүй болгосон түүхтэй юм. Харин одоогийн гаргаж байгаа хууль энэ түүхийг давтахгүй байх хэрэгтэй. Казиногоос бусад аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах асуудал зайлшгүй шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

 

-Хоёр жилийн хугацаанд байгалийн баялгийг тойрсон хууль эрхзүйн шийдвэрүүдийг гаргалаа. Харин одоо зөв тал руугаа явж байх шиг байна. Газар тариалан, хөдөө аж ахуй, ЖДҮ гээд бүх салбарууддаа дэмжлэг үзүүлэх зорилгыг тодорхойлжээ. Казиногийн үйл ажиллагааг хязгаарлалттай явуулахаар тусгасанд санал нэг байна. Монгол хүн хамгийн хатуужилтай, тэвчээртэй, газар нутаг, ахуй, төрт ёсны уламжлал, эцэг эхийн хүмүүжил гээд гайхамшигтай ёс заншилтай ард түмэн. Гэтэл одоо юунд ч баригдахаа байж, архинд тоглоомонд донтож, толгойгоо мэдүүлж байна. Тийм учраас монгол хүнийг казино тоглохыг хориглох тухай хуульд зааж өгснийг дэмжиж байна.  

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр

 

-Казино байгуулах асуудалд өмнө нь бидэнд гашуун туршлага байгаа. Хоёр гишүүнээ шоронд хийж байсан. Тиймээс өмнөх туршлагуудаа нэлээн судалж байж оруулж ирсэн байх гэж бодож байна. Эхний ээлжинд хоёр казиногийн газар байгуулах нь зөв байх. Үүнийг дагасан сөрөг үйлдэл ч гарч ирнэ. Зохицуулах хэрэгтэй. Монгол хүнийг хязгаарлана гэх нь зөв. Гэхдээ оруулахгүй гэж мушгиж магадгүй. Үүний оронд казино тоглохыг нь мөнгөн дүнгээр нь хязгаарлаад явбал зөв болов уу. Монгол хүн Солонгос руу очиж тоглоод, солонгосчууд нь Монголд ирж тоглох байдлыг хэрхэн, яаж зохицуулах вэ гэдгийг л асуумаар байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

 

-Казиногийн хууль батлуулах гэж байгаа эрхмүүд хэн гэдэг хүн казино байгуулах гэж байгааг шууд хэлчих хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэмд хардалт үүснэ. АН, МАН хоёр нууцаар ярьж хэлэлцээд байгуулах гэж байгаа юм уу. Энэ хуулийг батлахын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй.

 

 

УИХ-ын гишүүн Л.Болд

Засгийн газар энэ хуулиа татаж авах ёстой. Үнэхээр Казино хэрэгтэй гээд байгаа бол Зөвшөөрлийн хуулиндаа мөрийтэй тоглоомын заалт нэмээд татварын хуулиндаа үүнийгээ тусгачих хэрэгтэй. Үүнийгээ Засаг дээрээ шийдээд явбал зүйтэй. Монгол улсад Казино байгуулах ёсгүй гэсэн хууль байгаа. Энэ хуулиа өөрчлөх шаардлагагүй. Зөвхөн тусгай зөвшөөрлөө тодорхой нөхцөл, гэрээнүүдээр зохицуулаад УИХ, Байнгын хороонд танилцуулдаг юм байгаа биз. Үүнийгээ ердийн процесс болгомоор байна. Бүр сүүлдээ тусгай зөвшөөрлийн хууль зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлийг хуульчлах гээд байх юм. Нийт ард түмнээрээ Казино хэлэлцээд л байна. Ер нь энэ юу руу ч явж магадгүй буруу зүйл. Монгол улс чинь эмзэг улс. Цаг уур, байршилаа хар. Уул, уурхайгаа болиод Казиногийн орон болъё гэдэг нь маш утгагүй сонсогдож байна. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх үед олон хүн үзнэ. Тэр үед бид д ийм зүйл яриад байж байх юм уу. Үндэсний аюулгүй байдалд зэрэгт нөлөөлөх байдал гээд ярих зүйл олон байна.  1998 оны сонин, хэвлэлээ эргээд хар. Ингэж эхэлж байгаад харамсалтайгаар дууссан. Казино байгуул. Гэхдээ тусгай зөвшөөрлийн эрхээ аваад байгуул.

 

Р.Чойжилсүрэн

 

-Казиногийн зөвшөөрөл өгөөд нэг удаа 35 тэрбум төгрөгийн татвар авах юм байна. Дараа нь онцгой байдлын албан татвараар ширээ бүрээс сард 5.5 сая төгрөгийн татвар авна гэнэ. Энэ санхүүгийн тооцоолол, татварын хувь хэмжээг бодохдоо  судалгаа хийх хэрэгтэй. Гадны хэдэн жуулчин жилд ирэх юм, сард, өдөрт, цагт хэдэн хүн орно гэсэн урьдчилсан тооцоо байхгүй байна. Тэмдэгтийн хураамж төлөхөөр үйл ажиллагааны зардалд суух эсэх нь ч эргэлзээтэй байна. 35 тэрбум төгрөг гэсэн дэндүү өндөр үнэ тавиад хөрөнгө оруулагчдыг үргээчих вий дээ. Ийм өндөр тоо тавьчихаар ашиггүй юм байна гэж хөрөнгө оруулагчид үзэж магадгүй. Манайд ирдэг жуулчдын тоо хэд билээ. 12 сарын 3-4 сард жуулчидтай байдаг. Үлдсэн 8-9 сард жуулчидгүй байдаг.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

 

- Сингапурын иргэд казинодоо орж тоглох эрхтэй байдаг. Гэхдээ үүний тулд такс төлдөг. Тус улсын хуулиар тоглох мөнгөний хэмжээг нь хуулиар заагаад өгсөн байдаг. Казино эрхлэгч хууль зөрчсөн тохиолдолд төлөх торгуулийн хэмжээ асар өндөр байдаг. Тухайлбал, олсон жилийн орлогын 10 хувиар торгох, эсвэл 100 хүртэл сая ам.долларын торгууль төлөх гэх мэт. Ийм заалт хуулийн төсөлд туссан эсэх нь тодорхойгүй байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • buhimdsan irgen (202.5.195.125)
    Huue huuhed huchirhilj bgaa adguusanuudiig yah talaat huuli duremdee uurschlult oruulbal taarna, huch doroi irged ur huuhdee doromjluulchaad l hohirch bn tsaana chin, gemt hereg hiisen hun zugeer uldej dahij ch nyalh ohidiig buzarlaj yavna, yu bodoj suudag novshnuud ve, ter erunhiilugch ni ter tsaazgui oron geed, yaduugaa medehgui shorongiin hool iduulj yavuulahii
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.194.114.150)
    dondog KAZINOO Manaid xereggui,, kazinoogiin huuli bolovcruulah ni buu hel, 3,000,000- irgeniihee amjirgaag zohitsyylj chadahgui baigaa shuu dee. Kazinoo baigyylj heden togrog orj irvel ard tumend nylzah um ogt baihgui, kazinoo baigyylna gej yariad baigaa hedhen nohod mongo hiij avah gej l baigaa baih
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    13 цаг 21 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 53 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 40 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 56 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 3 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    16 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 51 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 32 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 55 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 56 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 59 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 42 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 44 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК