Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“COAL MONGOLIA”-д 20 гаруй орны 600 төлөөлөгч оролцож байна

2015-4-09
0
ЖИРГЭХ

         Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт  Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын  анхдагч хувьцаа гаргасаны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

 

Чуулга уулзалтад оролцогчдод хандаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн илгээлтийг  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж, гардууллаа.

 

Уг илгээлтэд “Нүүрсний салбар нь Монгол орны уул уурхайн үйлдвэрийн анхдагч гэдгээрээ ялгардаг бөгөөд манай нүүрсний нөөц 173.5 тэрбум тонн орчим байгаа. Энэ нь Монгол Улс нүүрсний салбарын олон улсын зах зээлд томоохон тоглогч болох боломжтойг харуулж байгаа юм.

 

Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа ч өнгөрсөн онд манай улс 19.5 сая тонн нүүрс экспортод гаргаж улсын төсөвт 272 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан юм. Энэ нь чамлашгүй амжилт бөгөөд манай нүүрсний салбарт ажиллаж байгаа уурхайчид, аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.

 

Монгол Улс нүүрсний чамгүй баялаг нөөцтэй орны хувьд тус салбар дахь хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын гол цөмд байдгийг Та бүхэн мэднэ.

 

Шивээ овоо, Багануур, Чандгана, Төгрөг нуур, Адуунчулуун, Тэвшийн говь зэрэг эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй ордуудад шинээр цахилгаан станц барьж байгуулах боломжтой бөгөөд энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар эрчимтэй ажиллаж байна.

 

Монгол Улсын Таван толгой, Нарийн сухайт, Хөшөөтийн нүүрсний сав газрын бүлэг ордууд нь хайгуул судалгааны түвшинд сайтар судлагдаж, сайн чанарын коксжих болон чулуун нүүрсний экспортын гол үйлдвэр, уурхай болон хөгжиж байна.

 

Таван толгойн ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээг Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсын Их Хурлаар хөрөнгө оруулалтын гэрээгээ хэлэлцүүлнэ. Ийнхүү олон жил гацсан Таван толгойн төсөл хөдлөх болно.

 

Байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологид суурилсан, өрсөлдөх чадвар өндөртэй, Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа эзлэх стратегийг бид нүүрсний үйлдвэрлэлийн салбарт хөгжлийн чиглэлээ болгож байна.

 

Өнөөдөр нүүрсний үйлдвэрлэлийн салбар Монголд төдийгүй дэлхий дахинд хүнд шалгалт, сорилттой тулгарч байгаа хамгийн эргэлтийн шинжтэй мөчлөгийн үед бид амьдарч байна. Энэ нь бидэнд таамаглаж байгаагүй шинэ сорилтуудыг нэг талаас бий болгож байгаа хэдий ч, нөгөө талдаа асуудлыг бодитоор харж үнэлэх, тулгарсан шалгалт, сорилтуудыг даван туулахад дэлхий дахины туршлагаас суралцах, алдаа багатайгаар асуудлыг шийдэх боломж олгож байгаа нь хөрөнгө, мөнгө хэмнэх, цаг хугацаа хожих илүү боломжийг бас олгож байна.

 

Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, хөрөнгө оруулалтын орчныг хөрөнгө оруулагч нарт сурталчилан таниулах, тус салбарт илүү их хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү олон улсын чуулга уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

 

Энэ удаагийн чуулга уулзалтад хайгуул, олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орны 600 гаруй төлөөлөгчид оролцож байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bold (202.55.182.28)
    дуучин Болд 12 хүнтэй коммент бичих компани байгуулжээ. Тэрээр Ерөнхийлөгчийг өмөөрөх, магтаж бичих, бусдыг муучлан гутаах ажлыг ийнхүү эхлүүлэв. Төрийн шагнал авсныхаа хариуг барьж байгаа ухааны юм. Урьд тэр Ерөнхийлөгчид Монгол ёслогоо хий гэдэг санаа зааж өгөөд тэр нь Мүүн шашны ёслогоо болж таараад шавартай хутгасан. Одоо нүглээ наманчлах боломж гаргах гж хичээж байна
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    13 цаг 21 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 53 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 40 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 56 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 3 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    16 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 51 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 32 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 55 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 56 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 59 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 42 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 44 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК